Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үйлийн гурван толгой” балетийг тоглоно
Нийгэм

“Үйлийн гурван толгой” балетийг тоглоно

Урлаг Урлаг05/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9e55456375f79dafbig7277605362014-11-05-10-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмгэнэлт харилцааг харуулдаг "Үйлийн гурван толгой" балетийг энэ сарын 8-ны өдөр 17.00 цагаас тоглоно.–

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь байсан. Тэгвэл ирэх бямба гаригт буюу энэ сарын 8-ны өдрийн 17.00 цагаас "Үйлийн гурван толгой" балетийг тоглох гэж байна.

Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" зохиолоос сэдэвлэн балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва цомнолыг нь бичсэн тус балетыг анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байжээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмгэнэлт харилцааг харуулдаг.

Нансалмаад Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Цолмон, Юндэнд Б.Пүрэв-Очир, Хоролмаад Соёлын тэргүүний ажилтан Р.Байгальмаа, Балганд Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, худалдаачинд А.Билгүдэ тоглох юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.