Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцон тоглох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт болно
Уртын дуу

“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцон тоглох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт болно

Урлаг Урлаг06/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0b2a8947ab5df64bbig247637062014-11-05-09-23[www.urlag.mn]9797336452014-11-06-15-53[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг 12 дугаар сард Улаанбаатар хотод тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. МУГЖ Д.Алтанхуяг Бостон хотоос холбогдож 12-р сарын 24-нөөс 29-ны хооронд тоглогдох “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн  талаар товч мэдээлэл өглөө.

Тоглолтонд ОХУ, Япон улсын бүжигчдээс гадна ДБЭТеатрын балет анги бүрэн бүрэлдэхүүнээрээ, ХБКоллеж болон СУИС-ийн Бүжгийн сургуулийн оюутан сурагчид оролцон тоглоно. Мөн тоглолтын нэг онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-15 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагийн сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн симфони найрал хөгжимтэй бүжих болно. Бүртгэлийн ажил энэ сарын 10-ны өдрөөс 19-ны хооронд явагдах ажээ. Оролцох хүүхдүүд бүжиглэх жүжиглэх, дур сонрхолтой, тайзан дээр гарах чин хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23-ний 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Хүүхдүүдээс мэргэжлийн ур чадвар шаардахгүй учраас эцэг эхчүүдийг хүүхдүүдээ идэвхтэй оролцуулан шинэ жилийг сонирхолтой шинэлэг байдлаар гэр бүлээрээ өнгөрүүлэхийг урьж байна.

“Цөмөөхэй” балетын жүжгийг Монголчууддаа жил бүр уламжлал болгон сонирхуулах, хүчилж биш хүслээр нь хүүхдээ дагуулж, сонгодог урлагийн сайхныг мэдрэх боломжийг олгохын тулд энэ удаагийн тоглолтын онцлог оршино. ДБЭТеатрт 1983 онд анх “Шелкунчик” бүжгэн жүжиг тавигдаж байсан бөгөөд энэ удаагийн тоглолтоороо шинэчилсэн найруулага, хореграфтай “Цөмөөхэй балет”-г Монголын балетын хөгжил сан, НЗДТГ Соёл Урлагийн газартай хамтран үзүүлэхээр бэлдэж байна. Оролцох хүсэлтэй хүүхдүүд Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн Хөгжим Бүжгийн Коллеж болон тус сангийн хаягаар 11 сарын 19-ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23-нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.

1. НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХС болон ХБКоллежийн байранд хүлээлгэн өгөх.
2. МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/
3. ХБКоллеж

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.