Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Чингис хааны онгоныг олсон гэсэн ташаа мэдээллийн залруулга
Сонгодог уран зохиол

Чингис хааны онгоныг олсон гэсэн ташаа мэдээллийн залруулга

Урлаг Урлаг07/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1c3d5b1c8d55ac17cfb35809450ebc62eaf5b5114255340532014-11-07-16-09[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  / Чингис хааны онгоныг оллоо   гэсэн мэдээн дээр Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх PhD С.Урантөгс залрууга хийв./

Чингис хааны онгон олдсон гэх мэдээллийг гадны сайтуудаар бичиж эхлээд байна. Энэ талаар монголчууд сошл ертөнцөөр шуугиж, үнэхээр олдсон эсэх талаар нь эргэлзсэн иргэд  Бээжингийн их сургууль дээр энэ талаарх асуудал яригдаж буйг мэдээлсэн юм. Тиймээс бид эхний ээлжинд орчуулгын мэдээллийг хүргэсэн бол одоо та бүхэнд албаны хүнээс авсан тодруулгыг хүргэж байна.

Албаны тодруулгыг Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх PhD С.Урантөгсөөс авлаа. Тэрээр дээрх мэдээллийг үндэслэлгүй, худлаа гэдгийг онцолсон юм. Тэрээр: -Худал гэх учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Археологийн мэргэжлийн зөвлөлөөс малтлага, хайгуул, тандалтын экспедици ажиллах эрхийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас олгодог жишгээр манайхаас эрхээ авсан найман баг 2014 оны хувьд эрхээ аваад ажлаа гүйцэтгээд тайлан мэдээгээ эхнээсээ өгөөд эхэлсэн байна гэлээ. Харин гадны мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй дээрх мэдээлэл тус яаманд огт очоогүй ажээ.

С.Урантөгс “Түүний зэрэгцээ хиргэсүүр олдсон байлаа гэхэд Чингис хааны онгон мөн эсэхийг тогтоохын тулд шинжлэх ухааны маш олон үндэслэл бүхий судалгаа шинжилгээ хийх ёстой. Наад зах нь энэ боолын шарил гээд байгаа 68 палеоантропологийн материал дээр эхлээд краниологийн, морфометрийн хэмжилтүүд хийж ерөнхийд нь антропометрийн судалгаанд хамруулж реконструкцийн болон DNK шинжилгээ хийж байж сая Чингис байна уу Норов байна уу хэнийг нь тогтооно шүү дээ” гэсэн юм.

Мөн тэрээр “ийм олон хүний шарил бүхий дурсгалыг замын компани олж малтаад хэн хүнд мэдэгдэхгүй ямар шинжлэх ухааны үндэслэл, эх сурвалжаар он цаг, нэр усыг нь тогтоосон бас бүр тодруулаад хөөхөд ямар нэртэй замын компани хаанаас малтлагын эрх аваад хаашаа авч яваад гэх мэт ямар ч баттай эх сурвалж байхгүй байна шүү дээ.

Үнэхээр олдворт газар илэрсэн нь л бол Харьяа орон нутгийн удирдлагад мэдэгдэж орон нутгаас үнэн зөв мэдээллийн дагуу Мэргэжлийн зөвлөл баг бүрдүүлж яаралтай арга хэмжээг авах хүртэлх түвшинд ажилладаг”гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.