Холливудын жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар Францын өмнөд хэсэгт хамтран эзэмшиж байсан “Шато Мираваль” (Château Miraval) эдлэн, дарсны үйлдвэртэй холбоотой олон жилийн хууль эрх зүйн маргаанаа шүүхийн гадуур тохиролцож дуусгажээ.
Тэд 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд тохиролцоонд хүрснээ баталгаажуулсан бөгөөд энэ тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Уг маргаан 2021 онд Анжелина Жоли өөрийн эзэмшлийн дарсны үйлдвэрийн хувьцааг Оросын бизнес эрхлэгч Юрий Шефлерийн эзэмшдэг “Tenute del Mondo” компанид худалдсанаас эхлэлтэй. Брэд Питт уг худалдааг өөрийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэн 2022 онд Жолигийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Харин Жоли нөхрийнхөө эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаснаар маргаан улам өргөжжээ.
Брэд Питт, Анжелина Жоли нар 2008 онд Францын Прованс муж дахь Шато Мираваль эдлэнг худалдан авч, 2014 онд тэнд хуримаа хийсэн билээ. Тэд 2016 онд салж, 2024 онд гэрлэлтээ цуцлуулах асуудлаа эцэслэн шийдвэрлүүлсэн юм.
Харин дарсны үйлдвэрийн өмчлөлийн асуудлаарх маргаан гэрлэлтээ цуцлуулснаас хойш ч үргэлжилсээр байсан бөгөөд ийнхүү талууд харилцан тохиролцоонд хүрчээ.

