Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»МУГЖ Х.Төмөрбаатарт зориулсан “Цэцгийн баглаа” хандивын тоглолт болно
Уртын дуу

МУГЖ Х.Төмөрбаатарт зориулсан “Цэцгийн баглаа” хандивын тоглолт болно

Урлаг Урлаг11/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7a6315147435edaa6841a7fef6d15dbcoriginal1765937462014-11-11-09-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

1970, 80-аад оны залуучуудыг  “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуугаараа байлдан дагуулж явсан Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулах болсон талаар "Пентатоник" академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог “Sweetymotion” хамтлагийн дуучин  Э.Ганболор, альтернатив Отгоо, нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед түүний амьдралд багагүй бэрхшээл тулгарч,  өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж.  Тиймээс урлаг соёлын одод түүнд зориулан “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр УГЗ Б.Долгион “Монголын нэрийг дэлхийд мандуулж явсан найзыгаа өнөөдөр ийм хэцүү амьдарч байгаад сэтгэл өвдөж байна. Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж явсан хүнээ зовсон үед нь бид мартах учиргүй. Өнөөдөр Х.Төмөрбаатар ганц ч CD гаргаагүй, 21 дууныхаа эхийг барьчихсан явна. Энэ хүний авьяас билгээр өчнөөн их баяр цэнгэлийг амсч явсан бол одоо зовсон үед нь хайртай дуучиндаа тусалцгаая” гэсэн юм.

Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ С.Жавхлан, МУАЖ А.Долгор, Төрийн шагналт Төрийн шагналт Д.Сосорбарам зэргээс гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Эрхэм уншигчид та бүхэн хайртай дуучиндаа сэтгэлийн дэм хайрлаж, хандивын тоглолтонд зочлоорой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.