Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УГЗ Б.Шарав “Сэрсэн тал-30 жил” хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 13- нд хийнэ
Нийгэм

УГЗ Б.Шарав “Сэрсэн тал-30 жил” хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 13- нд хийнэ

Урлаг Урлаг11/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1048734_569789726486958_1029678486044406990_o5527653972014-11-11-10-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Энэ жил Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн найрал хөгжим үүсч  хөгжсөний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Анх 1924 онд байгуулагдсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмийн ‘’Алтан үе’’-ийн алдартнуудаас үндэстэй найрал хөгжим мэргэжлийн урлагийн хэд хэдэн байгууллагын гол суурь багана болсон байгаа билээ.

ҮДБЭЧ-ын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал нь 1962 оны 12-р сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн цагаас эхлэн шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 52 дахь жилтэйгээ золгоод байгаа бөгөөд 1984 онд ТС, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний их найралд зориулан бүтээсэн “Сэрсэн тал” удиртгал нь энэ жил 30 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Дэлхийд данстай нэрт зохиолчийнхоо уран бүтээлүүдийг багтаасан Б.Шарав “Сэрсэн тал-30 жил” хүндэтгэлийн тоглолтыг Монгол улсад мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд 11 сарын 13-нд 19:00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглохоор бэлтгэж байна.

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, ТС, АЖ, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит  бүжигчид, оролцсон хөгжмийн зохиолчийн их найралд зориулсан “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон”, “Морин хуурын концерт” зэрэг хөгжмийн бүтээлүүд, “Алтан ураг” бүжгийн жүжгийн хэсгээс мөн урилгаар  МУГЖ Ө.Уянга, МУГЖ Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, СТА Ч.Энхтайван, СТА Э.Анхбаяр нар ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Аав ээж хоёр минь”,  “Монголын тал нутаг” дууны бүтээлүүдээс дээжлэн үзэгч түмэндээ сонордуулах юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.