Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Жүжигчин Аси буюу Р.Алтансүхэд зориулсан хандивын тоглолт болно
Уртын дуу

Жүжигчин Аси буюу Р.Алтансүхэд зориулсан хандивын тоглолт болно

Урлаг Урлаг12/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_[800x600]114533152014-11-12-16-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын хошин урлагийн шилдэг жүжигчдийн нэг бол Аси буюу Р.Алтансүх. Тэрбээр жүжиглэхээс гадна сайн найруулагч гэдгээ "Хунгийн сүүлчийн дуу", “Үхлийн симфони” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ харуулан үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн. 

  Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон билээ. Цус харваж  эмчилгээ хийлгэж байсан тэрбээр өдгөө гэрээрээ эмчлгээ хийлгэж байгаа гэнэ. Тэрбээр удахгүй Солонгос улсад шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх гэж байгаа бөгөөд түүнд зориулан Монголын хошин урлагийнхан болон дуучин МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа нар хандивын тоглолт зохион байгуулах санааг гаргаж ажил хэрэг болгож байгаа  ажээ.

    Хандивын тоглолт  2014 оны 11-р сарын 18-ны өдөр 19:00 цагт "UB palace"-ийн концертын их танхимд болох юм байна. Тоглолтод Монголын хошин урлагийн бүх хамтлаг, продакшн МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа нар оролцох бөгөөд оролцох уран бүтээлчид цаашид нэмэгдэх гэнэ. Хандивын тоглолт болох гэж байгаатай холбоотойгоор жүжигчин Р.Алтансүхтэй холбогдож биеийн байдлыг нь асуусан юм.  

– Таны биеийн байдал ямар байна?

 – Гайгүй ээ гайгүй. Солонгост шинжилгээ өгөөд эмчилгээ хийлгэх гэж байгаа. Эмнэлгийн хэллэгийг нь бол тогтоосонгүй. Бага зэргийн харвалттай гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байна.

– Хандивын тоглолт хийх санаачлагыг таны хувьд хэрхэн хүлээн авсан бэ?

– Манай хошин урлагийнхан, дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа анх санаачлагыг нь гаргасан юм билээ. Надад хэлэхэд нь их баярласан. Одоо тоглолтын бэлтгэл ажил хийгдэж байгаа байх.

– Уучлаарай таныг сэхээнд ортлоо муудаж, нүд тань юм харахаа больсон гэж байсан?

– Янз бүрээр бичдэг л юм. Ах нь нэг их тоодоггүй ш дээ.

– Тодруулга өгсөнд баярлалаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.