Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МЗХ, МОХ нэгдэж ажиллахаар боллоо
Нийгэм

МЗХ, МОХ нэгдэж ажиллахаар боллоо

Урлаг Урлаг13/11/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10799520_750669454970098_617271216_n_500x5007777239972014-11-13-09-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын залуучуудын холбоо сүүлийн хоёр жилд эрчимтэй ажиллаж, олон залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, нэгтгэж, мөн төрийн болоод төрийн бус, албан байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах цар хүрээгээ улам өргөжүүлэн тэлж байгаа юм. Монгол орны хаана ч очсон Монголын залуучуудын холбооны залуучууд ажиллаж байна, үйл ажиллагаа нь сэргэж, цар хүрээ нь өргөжиж, залуучууд одоо л нэг нам гэж хуваагдахгүйгээр эх орон, нутаг усныхаа төлөө хийе гэсэн чин эрмэлзэлтэй болж байна гэсэн яриа дуулдах боллоо. Энэ бүхэн яалт ч үгүй Монголын залуучуудын холбооны сүүлийн хоёр жилд хийсэн ажлын үр дүн юм.

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, МОХ-ны шинэ Ерөнхийлөгч Д.Батбаярыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэрээ бодитой ажиллууд дээр хамтарч ажиллах талаараа ярилцсан байна. Оюутан залуучуудыг нам болгож хуваахгүйгээр нэгтгэж, тэдэн рүү чиглэсэн үр дүнтэй ажлуудыг хамтран зохион байгуулах, “Авлига би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү спорт уу” аянд 218000 оюутныг уриалан оролцуулах, 2016 оны сонгуульд шинэ залуу үеийг гарч ирэхэд нь хамтарч дэмжихээр тохирчээ.

МОХ оюутнуудыг хамгаалдаг байгууллага байсан бол одоо төлөвшил тал руу нь илүү анхаарсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага болно гэдгээ уулзалтын үеэр МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр онцлон хэлсэн юм. Өнөөдрийн залуучууд ирээдүйд эх орноо авч явах, үр хүүхдээ зөв замруу чиглүүлж, төлөвшүүлэх хүмүүс юм. Тиймээс өнөөдрөөс хамтарч, нэгдэж, хийж бүтээх цаг ирснийг энэхүү хоёр байгууллагын уулзалт харууллаа.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.