Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.ЖАРГАЛ: Бид залуучуудыг сонгодог урлагт уруу татахаар оролдож байна
Нийгэм

Б.ЖАРГАЛ: Бид залуучуудыг сонгодог урлагт уруу татахаар оролдож байна

Урлаг Урлаг13/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_-_Copy8184102082014-11-13-16-51[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УДБЭТ-ынхан ирэх сарын 6, 7-нд балетийг танго бүжигтэй хослуулсан шинэ уран бүтээлээр бэлэг барих нь. “Төгсгөлгүй” бүжгэн жүжгийн туслах балетмейстрээр ажиллаж буй Б.Жаргалаас энэ тухай тодрууллаа.

-Танго балетийнхаа тухай мэдээлэл өгнө үү?

-Орчин үеийн залуучуудын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж буй. ХБК-ийн багш Х.Алтангэрэл хөгжмийг, УДБЭТ-ын захирал Б.Мөнхзул либреттог бичсэн. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв- Очир нарын гол дүрд нь тоглох бүжгэн жүжигт манай театрын балетчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. УДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва зөвлөхөөр, Г.Ганбаатар тайзны зураачаар ажиллаж байна.

-Ийм хэлбэрийн бүжгэн жүжиг өмнө нь Монголд тавьж байсан болов уу?

-Балетийг танготой хослуулж байгаагүй. Гэхдээ 2000-аад оны дунд үеэс манай бүжиг дэглээчид шинийг санаачлах болсон. Тухайлбал, бүжиг дэглээч Х.Гансүрэн “Чингис” рок балет тавьж байсан. Одоо тэр үе дахин сэргэж, залуу уран бүтээлчид шинийг санаачилдаг, биднийг дэмждэг болж. Сонгодог урлагийг тусгай хүрээнийхэнд л зориулагдсан гэж олон нийт ойлгодог. Дэлхийн сонгодог бүтээлүүд олон зуун жил хатуу тогтсон дэгтэй. Хүмүүс ч алдарт бүтээл үүдийг нэг иймэрхүү тавилттай гэдгийг мэддэг учир уйтгартай гэж ойлгодог. Харин “Төгсгөлгүй” бол илүү цоглог, залуучуудыг сонгодог урлагт уруу татах гэсэн оролдлого юм.

-Балетийг танготой хослуулах ямар байдаг бол?

-Их гоё, шинэ содон хөдөлгөөн, дэглэлт гарч ирж байна. Балетчид тогтсон хөдөлгөөнүүдээр бүжиглэдэг учир өөр төрлийн бүжигт хөрв өх чадвар тааруу байдаг. Харин хоёр төрлийг хослуулснаар өөрсдийгөө сорих боломжтой. Бүжиг гэдэг ганцхан балет биш гэдгийг тэд ойлгож байгаа болов уу.

-Гадаадын багш нар балетчдад хичээл заасан гэсэн үү?

-Танго бүжиг дотроо олон янз. Өнгөрсөн долдугаар сард Австриас мэргэжлийн хоёр багш ирж стандарт, аргентин танго бүжгийн гурван долоо хоногийн сургалт зохион байгуулсан.

Б.ДӨЛГӨӨН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.