Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БЗД-ийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо
Нийгэм

БЗД-ийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо

Урлаг Урлаг17/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e037896fffc6adfad15cb7298dc8f747big7189353422014-11-17-11-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо. Жанжин клубын түүхт 90 жилийн ойн баяртай Соёлын төвийн шинэ барилгын нээлт давхацсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Соёлын төвийн дарга, МУГЖ  Д.Бархас болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Мөн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ, Г.Бүрнээбаяр нарын гавьяатууд хүрэлцэн ирж Соёлын төвдөө хүндэтгэл үзүүлсэн.

Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах аж. Түүнчлэн тус соёлын ордны дэргэд хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр хичээллэдэг дуу бүжгийн “Их Монгол” хамтлаг дугуйлан 11 дэх жилдээ хичээллэж байна.

Мөн дүүргийн хороодын ардын авьяастнуудын дунд урлагийн наадам, Ардын богино дууны наадам, сургуулийн сурагчдын дунд “Нарны инээд” эстрадын дууны уралдаан, Ардын бүжгийн тэмцээн, Их дээд сургуулиудын дунд “Байгаль эко соёл” Дэвжээ тэмцээн, “Архигүй, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” цуврал сургалт хичээл болон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулан явуулдаг юм.

Дашрамд сонирхуулахад, Жанжин клуб буюу Баянзүрх дүүргийн Соёлын төв нь “Шилдэг Соёлын төв”-өөр хоёр удаа, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Соёл спортын шилдэг байгууллага”, “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарсан байгууллага юм. 90 жилийн түүхт тус төвөөс Монгол Улсын Ардын жүжигчин хөгжимчин н.Ишдулам, Д.Ичинхорлоо, О.Дашдэлэг, Д.Дамдинсүрэн, З.Цэндээхүү, Гавьяат жүжигчин Т.Хандсүрэн, А.Цэрэндэндэв, н.Шаравдоо, Нацаг, И.Цэрэнлхүндэв, Б.Сийлэгмаа, У.Уранчимэг нарын алдар цуутууд төрөн гарчээ гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Г.НАРАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

03/09/2026

Жорж Майклын гитарыг дуудлага худалдаанд оруулна

03/09/2026

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.