Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»CANON EOS 7D MARK II албан ёсоор худалдаанд…
Нийгэм

CANON EOS 7D MARK II албан ёсоор худалдаанд…

Урлаг Урлаг17/11/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
canon-59057390882014-11-17-13-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Дэлхийн дижитал камерны зах зээлд №1-т бичигддэг Япон улсын Канон корпораци 2009 оноос хойш гэрэл зургийн хорхойтнуудыг удтал хүлээлгэсний эцэст EOS 7D-ийн залгамжлагч EOS 7D Mark II хагас мэргэжлийн камераа өнгөрөгч 9 сарын 15-нд танилцуулсан юм.

Тэгвэл энэ сарын 7-ны өдөр Canon брэндийн монгол дахь албан ёсны дистрибьютер Ай Ти Зон компани CANON EOS 7D Mark II хагас мэргэжлийн камерыг эх орныхоо гэрэл зураг сонирхогч, кино бүтээгчиддээ зориулан албан ёсоор танилцуулснаар Азийн бусад орнуудаас түрүүлж, Монголын хэрэглэгчид худалдан авах боломжтой болж байгаа ажээ.

EOS 7D Mark II загвар нь өмнөх загвартайгаа харьцуулахад макро зураг авах, эйкшн (action) буюу амьтдын болон спортын зураг авах, видео бичлэг хийх функцууд нь илүү сайжирсан бөгөөд 20.2 Мегапиксель APS-C CMOS мэдрэгч, хос цөмт DIGIC 6 процессороос гадна дүрсийг 65 цэгээр нарийвчлан фокуслах чадвартай болсон нь  мэргэжлийн түвшний шилдэг камерууд болох EOS 5D Mark III болон 1D –ийн зэрэгт хүрчээ.

Түүнчлэн MOV болон  MP4 форматаар full HD бичлэг хийх боломжтой болж, өөр дээр нь  GPS, USB-3.0,  мик, чихэвч, CF, SD картны оролтуудыг гаргасан гээд гэрэл зураг сонирхогчдын хорхойг хөдөлгөсөн олон технологийн дэвшлүүдийг багтаасан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. 

Канон корпораци нь 1937 онд үүсгэн байгуулагдсан, гэрэл зураг, оффис, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр дэлхий даяар 200 мянга гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг үндэстэн дамнасан компани юм. Ай Ти Зон компани нь Канон брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 13 дах жилдээ ажиллаж, Канон брэндийн оригналь бараа бүтээгдэхүүнийг өөрийн Канон төв болон хамтрагч түншүүд болох Саммит, Нэкст Электроникс, Арина зэрэг компанийн дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан” музейнхэн цахим мэдээллийн самбар ашиглаж эхэллээ

16/07/2026

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.