Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа “КОД” уран сайхны кино тун удахгүй…
Нийгэм

Үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа “КОД” уран сайхны кино тун удахгүй…

Урлаг Урлаг18/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kod28302665552014-11-18-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна.

Тэднийг нэг болох Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авьяасаа  “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа. Тэрээр найзуудынхаа хамтаар өөрийн гэсэн продакшн байгуулжээ. Л.Ариунболд, Э.Мөнхтулга, М.Наранмөнх гэсэн залуу жүжигчид “Emerald men” продакшныг байгуулсан байна. Бүгд Соёл урлагийн их сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид ажээ.  “Emerald men” продакшн тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлж байсан тэрээр анхны уран бүтээлээ тун удахгүй хүргэх гэж байна. Тэрээр уг продакшн “Born3d film” продакшнтай хамтран бүтээсэн “КОД” нэртэй уран сайхны киногоо ирэх 12 сарын 5-нд үзэгчиддээ бэлээг барьж нээлтээ хийх гэж байна.

Уг киноны ерөнхий найруулагчаар залуу уран бүтээлч  Л.Ариунболд, ерөнхий зураглаачаар  “Born3d film” продакшны захирал н.Энхбаатар ажилсан байна.  Мөн сүүлийн үеийн дэлгэцийн ашиг орлогоороо тэргүүлж байгаа кинонд олон сайхан дүр бүтээсэн залуу жүжигчин  Б.Ариунцэцэг, Б.Мишээл, X-түц продакшны жүжигчин А.Туяа “Fantastic” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, МУСТА Ө.Мөнх-Эрдэнэ нар уг кинонддүр бүтээжээ. Харин гол дүрд Э.Мөнхтулга, М.Наранмөнх, Б.Барслхагва нар зэрэг залуу уран бүтээлчид тогложээ.

Оюутны ширээнээс л кино урлаг хэмээх айлын тогоонд чанагдаж явсан жүжигчин Л.Ариунболд хэдэн уран сайхны кино зохиол бичиж байсан удаатай ч найруулагчийн хувьд анхны бүтээл гэнэ.

Монголын кино урлагт од болон гялалзаж яваа шинэ залуу уран бүтээлчдийн бүтээсэн “КОД” хэмээх өвөрмөц содон нэртэй уран сайхны кино нь бусад кононуудаас шинэлэг бүтээл болсон юм. Тиймээс үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлийн нэг болжээ.

kod1

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.