Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жүжигчин Б.Баатархүүгийн “баяжсан” түүх
Нийгэм

Жүжигчин Б.Баатархүүгийн “баяжсан” түүх

Урлаг Урлаг18/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bao32327755232014111814344615443082014-11-18-14-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Жүжигчин Б.Баатархүүг танихгүй хүн ховор. Хошин урлагийн "Х ТҮЦ" хамтлагт харьяалагдаж явсан уран бүтээлч. Багын л сэргэлэн, гялалзсан, гялтганасан, сахилгагүй нөхөр байсан болохоороо энэ зангаа даган жүжигчин болсон гэдэг. Тэрбээр цахим хуудсаа өөрөө идэвхитэй хөтөлдөг олны танил хүмүүсийн нэг. Өнгөрөгч есдүгээр сард найзууддаа гэнэт баяжсан тухайгаа дуулгасан. 

"Яасан байхав баяжаа юм болов уу" хэмээсэн. Тэгвэл тэрбээр үнэхээр баяжижээ. Тодруулбал, "Омарын эрэлд" адал явдалт, инээдмийн кинонд Цэвээн  гэх залуугийн дүрийг бүтээжээ. Олон жил Солонгос улсад "мөнгө" хураахаар ажиллаж, амьдарч яваад эх орондоо ирсэн залуугийн дүр.

Нэг өдөр гудамжны гурван дүү болох Балжир, Тамир, Дэлгэр нарыг цонх цэвэрлэх ажилд дайчилдаг. Ийнхүү цонхоо цэвэрлэж байхад нь тэр гуравын дээрээс цүнхтэй мөнгө унадаг. 

Энэхүү цүнхтэй мөнгийг Түгжил, Хомоол нар төлөвлөгөөнийхөө дагуу нууцаар мөрийтэй тоглодог мафийн бүлгийн байранд нэвтрэн орж дээрэмдэж авсан. Гэвч тэд мафийнханаас зугтаж явах үедээ цүнхтэй мөнгөө дэлбэрэлтэнд өртөн алдчихдаг. Ийнхүү дээрмийг эхлүүлсэн Түгжил, Хомоол хоёр бүтэлгүйтсэнээс Цэвээн буюу Баатархүү баяжина. 

Бүтэлгүй хоёр дээрэмчинтэй Цэвээн болон түүний хуурай дүү нартай холбогдон киноны үйл явдал цааш хэрхэхийг та мэдэхийг хүсч байна уу?

Жүжигчин Баатархүү мафийнханаас мөнгийн өөрийн болгож аван сайн үйлс бүтээдэг. Харин араас нь нэхэл хатуутай хөөх мафийнханаас яаж салж, сайн үйлсээ бүтээх бол…"ТВ хамтлаг"-ийн дөрөв дэх уран бүтээл болох "Омарын эрэлд" киног үзэж стрессээ бүрэн тайлаарай. 

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026

“Гэр номын сан” тав дахь жилдээ хүүхэд багачуудад үйлчилж байна

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.