Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сахиусан дара эх” судрыг юнеско-д бүртгэсний батламжийг гардуулна
Нийгэм

“Сахиусан дара эх” судрыг юнеско-д бүртгэсний батламжийг гардуулна

Урлаг Урлаг19/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-20052014-1400579889-1811573013-10294307_510112309111487_4989364136364306558_n2353625632014-11-19-10-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголчууд эртнээс нааш ном судрыг зүйл бүрээр бүтээж ирсэн уламжлалтай. Чингэхдээ Бурханы шашны их хөлгөн судар сахиус шүтээнийг маш том хэмжээгээр бичиж барлахаас гадна алт мөнгө есөн эрдэнээр ч бүтээж байв.

Монгол улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хамгийн жижиг судар гэж хажууд нь томруулагч шил тавьсан онцгой сонин өчүүхэн ном бий. Энэ нь XX зууны эхэн үеийн бүтээл бөгөөд Гандантэгчинлин хийдийн гайхамшигт гүн ухааны гурван дацангийн нэгний анги дамбын гэвш, Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938) гуайн бүтээл мөн. Харин уг бичмэл дурсгал нь хэмжээний хувьд нийтийн тээврийн хэрэгслэлийн зорчих тасалбарын хэмжээтэй, өчүүхэн цааснаа шахаж бичсэн Сахиусан дара эхийн төвд бичмэл судар юм. Бүр тодруулбал уг дурсгалын хэмжээ нь 4.9×5.4 см, бичвэрийн хүрээ 4,5×5 см, зузаан нь 0,08 мм, жин нь 0.2 гр бөгөөд ХIХ-ХХ зууны зааг үед Монгол нутагт өргөн хэрэглэж байсан орос цаас бололтой.

Тэгвэл 2014 оны 5-р сарын 13-15-нд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн 6 дугаар ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Сахиусан дара эх” бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх үйл явдал болсон юм.

 “Сахиусан дара эх” бүтээлийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн өвөөр бүртгэсэн батламжийг гардуулах ёслол 2014 оны 11-р сарын 19-ний 14.00 цагт Үндэсний номын санд болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.