Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Солиорол” дахин тайзнаа амилна
Уртын дуу

“Солиорол” дахин тайзнаа амилна

Урлаг Урлаг19/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
99cfa3435c416aa2d66bb15f3fa5b5d5big7096814192014-11-19-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмаас шилдэг эмэгтэй ганц хүний жүжгийн төрлийн цомыг театртаа авчирсан “Солиорол” жүжгийг “Black box” театр 11 сарын 22-нд 18 цагаас дахин тайзнаа тавих нь ээ.

Зохиолч Сара Кейн Солиорол жүжгээ 1999 оны хоёрдугаар сарын 20-нд бичиж дууссаныхаа дараа амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барсанаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн Жервүүд театрт болжээ. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байгаа билээ.

4:48 гэдэг бол сэтгэл зүйн гүн хямралд орж, сэтгэцийн эмгэгтэй болсон Сара Кэйний байнга сэрдэг байсан цаг. Тодорхой дүр, тайзны бүтэц байхгүй энэ жүжгийн текст ч мөн өөр хоорондоо нарийн уялдаа байхгүй. Жүжгийн хүүрнэл хамгийн энгийн хар яриа, төгс найруулгатай, яруу найргийн мөрүүд гэх зэрэг найруулгын олон хэв маягийг харуулна.

Уг жүжгийн талаар “Гуардиан” сонин “Амиа хорлогчийн 75 минутын тэмдэглэлийг тайзны бүтээл гэх нь зүйтэй юү?” хэмээх асуултыг дэвшүүлж байсан бол “Телеграф” сонин “Дотоод ертөнц, оюун санаанд шатаж байгаа тэр шаналлыг мэдрэхгүй байх арга алга” гэж дүгнэж байжээ.

Сонирхуулахад “Солиорол” жүжгийг драмын урлаг сонирхогчдод чамгүй хүлээлт үүсгэсэн бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа тоглож байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.