Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Уран хас” баримтат кино нээлтээ хийнэ
Нийгэм

“Уран хас” баримтат кино нээлтээ хийнэ

Урлаг Урлаг20/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
182d4f62f4a3351d9c0783a1618f89faoriginal7965142962014-11-20-12-17[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгорлын урлагийн зөвлөл залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагийн сор болсон бүтээлийг олон нийтэд хүргэх, олон нийтийг урлагийн боловсролоор хангах зорилгын хүрээнд залуу кино найруулагч Ш.Ихбаярын анхны бүрэн хэмжээний уран бүтээл болох “Уран хас” баримтат кино үзэгчдийн хүртээл  болох гэж буй.

Эл дэлгэцийн бүтээл нь “No wonder film” студийн бүтээл ба “Алтан хальс холбоо”-ны дэмжлэгтэйгээр бүтжээ.

“Уран хас” баримтат кино нь Монголын гурван залуу уран бүтээлч гэр бүлийн тухай өгүүлэх аж. Тодруулбал таван зураачийн тодорхой нэг уран бүтээлээ туурвиж буй арга ажиллагаа, үйл явцыг харуулах юм. “Уран Хас” нь бодролын аясаар залуу бүтээлчдийн аж амьдрал, бүтээл туурвихуйг тольдох бөгөөд шинэлэг өнгө төрх, хүүрнэлт бус өгүүлэмжээрээ онцлог юм.

Киноны төгсгөлд найруулагч Ш.Ихбаяр, кинонд оролцсон уран бүтээлчид болон үзэгчидтэй “Урлагтай яриа”-г бүтээлч баримтат кино хэрхэн яаж хийх, “Уран хас” хэрхэн бүтсэн талаар, мөн уран бүтээлч байх тухай чөлөөт ярилцлага өрнүүлэх аж.

Уран хас баримтат киноны нээлт арваннэгдүгээр сарын 22–нд 18:00 цагт “Тэнгис” кино театрт болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.