Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гондурас улсын мисс Мариа амиа алджээ
Нийгэм

Гондурас улсын мисс Мариа амиа алджээ

Урлаг Урлаг20/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zaluu11204556021812014-11-20-13-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ирэх сарын 9-нд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2014”-д эх орноо төлөөлөн оролцох Гондурас улсын гоо бүсгүй 19 настай Мариа Хосе Алварадо өнгөрсөн долоо хоногийн эхээр эгчийнхээ хамт сураггүй алга болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.

Тэгвэл цагдаагийнхан Мариа болон эгчийнх нь цогцсыг өчигдөр олсон байна. Тэднийг цогцсыг Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос олсон аж.

Энэхүү хэрэгт мисс Мариагийн эгч 23 настай Софиа Тринидадын найз залуу холбоотой аж.  Одоогоор Плутарко Руйзыг өөр нэг эрийн хамт хүн амины хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа аж. София Тринидадын найз залуу түүнийг өөр эртэй бүжиглэсний төлөө хардаж, эцэст нь тэднийг буудан хороогоод, цогцосыг нь булсан гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Дэлхийн миссийн холбооны удирдлагууд амиа алдсан Гондурас улсын мисс Мариа Хосе Алварадогийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гэмт хэрэгтэнг тэмцээнээс өмнө барихыг тус улсын цагдаа нараас хүсчээ.

Мариа Хосе Альварадо нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Гондурас улсын гоо бүсгүйн болж байсан ба ирэх долоо хоногт болох Дэлхийн миссийн тэмцээнд оролцох гэж байсан билээ.

Эх сурвалж: new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.