Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Бийрийн хүчний дутууг үгээр нөхсөн, үгийн хүчний дутууг өнгө бийрээр нөхсөн бүтээлийн тухай
Уртын дуу

Бийрийн хүчний дутууг үгээр нөхсөн, үгийн хүчний дутууг өнгө бийрээр нөхсөн бүтээлийн тухай

Урлаг Урлаг27/11/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2a4f6c991701b06cbig7484873422014-11-27-10-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Хөвсгөлийн цэнхэр уулс” хэмээх нэг уран бүтээлчтэй хоёр бүтээл уншигч, уран зураг сонирхогчдын өмнө танилцуулагдах гэж байна. Энэхүү бүтээлийг “Бийрийн хүчний дутууг үгээр нөхсөн, үгийн хүчний дутууг өнгө бийрээр нөхсөн цогц бүтээл” гэж хэлж болно.

Монгол орон хиртэж сэвтээгүй, онгон дагшин байгальтай. Харин гаднын зарим хүмүүс Монгол орныг зөвхөн говь, тэмээ хоёроор төсөөлдөг. Монголд үлэмж тансаг хангай нутаг байдгийн гэрч нь Хөвсгөлийн хойд хязгаар. Цаатан ардын нутаг хойд хязгаарын байгалийн гайхамшгийг дэлгэн харуулахыг зохиогч гол зорилгоо болгожээ. Швейцар улсыг үзсэн хүний нас уртасгахаар үзэсгэлэнт байгальтай гэж дэлхий даяар шуугидаг.

Хөвсгөлийн хязгаарт ирсэн швейцарь иргэн “Энэ нутгийн дэргэд манай нутаг юу ч биш юм” гэж дуу алдсан гэдэг. Номын зохиогч ч энэ жуулчнаас дутахгүйгээр хойд хязгаарын байгалийн сайханд биширсэн учир энэ нутагт уяатай ботго шиг таван жил өнжжээ. (1984-1990) Энэ хугацаанд өөрийн хөтөлсөн өдрийн тэмдэглэл, уулзаж учирсан Цаатан, Дархад хүмүүсийн түүх намтар, тэдний хууч яриа болон судалж хуримтлуулсан материалдаа түшиглэн номоо бүтээжээ. Зохиолч хойд хязгаарын жилийн 4 улирлын амьдралыг мандан жаргах нартай нь, урсаж ургах гол мөрөн, ой шугуйтай нь, өсч үржих мал сүрэг, хүн зонтой нь, аж амьдрал, ёс заншлын нь хамтаар нүдээр үзэж, чихээр сонссон чигээр нь номондоо тэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Улаан Тайга”, “Дархадын Цэнхэр Хотгор”, “Мэнгэ Булгын Цаатан”, “Цагаан Нуурын Загасчид” тэр үед ямар байсан түүгээрээ л тэмдэглэгдэн үлдсэн. Мөн зохиогч бүтээлээ хар цагаан, өнгөт болон гар зургуудаар баяжуулсан нь “Хөвсгөлийн Цэнхэр Уулс”-ыг улам уншууртай, сонирхолтой болгожээ.

Монголчууд “Олзыг олуулаа” гэдэг. Зохиогч оломгүй далай шиг тэр их олзноос өөрт оногдсон өчүүхэн хувиа олон түмэн уншигчидтай хуваалцах үүднээс номоо туурвихаар зориг шулуудсан байна. Ажиглалт, баримтан дээр тулгуурласан, фото болон гар зургууд (нийт 345 зураг чимэглэлтэй) агуулсантул “Хөвсгөлийн Цэнхэр Уулс” урлагийн гурван төрлийг багтаасан бүтээл болжээ.

“Хөвсгөлийн Цэнхэр Уулс” ном шиг Цаатнуудын аж амьдрал, Хөвсгөлийн тайгын тухай ийм бүрэн хэмжээний цогц бүтээл өнөөг хүртэл Монгол хэл дээр хэвлэгдэн гараагүй байсныг 20 жилийн дараа Соёл, спорт аялал жуулчлын сайд Ц.Оюунгэрлийн дэмжлэгтэйгээр унших боломжтой болж байна.

Иймээс зураачийн энэхүү цогц бүтээлийн нэгээхэн хэсэг хөвсгөлийн тухай гайхалтай уран зургуудаас бүрдсэн үзэсгэлэн Blue moon art gallery-д  энэ сарын 28-30 ны өдрүүдэд 3 хоногийн хугацаатай гарах гэж байна.

Зураач Б.Нацагдорж нь 1944 онд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төрж өссөн. Тэрбээр 1964 оноос Монголын Урчуудын эвлэлийн хороонд зураачаар ажиллаж 1967 оноос эхлэн өөрийн бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдээ Монгол оронд төдийгүй Герман, Финланд, Япон, Америк, Франц, Испани зэрэг уран зураг өндөр хөгжсөн орнуудад гаргаж байсан.

Усан будгаар голлон зургаа зурдаг байсан түүнийг зураач нөхөд нь байгалийн зураач хэмээн дүгнэдэг байсан. Зураач Б.Нацагдорж нь дан ганц зураг зурахаас гадна өөрийн хайрлаж хүндэлдэг байсан зураач “Бан Гонгийн амьдрал уран бүтээл”, “Уран зургийн материал” зэрэг уран зураг сонирхогч залууст зориулан хэд хэдэн ном гаргасан.

Түүний уран бүтээлийг монголын төрөөс үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2009 онд шагнаж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.