Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Фүжи уулын 14 төрхийг дүрслэв
Нийгэм

Фүжи уулын 14 төрхийг дүрслэв

Урлаг Урлаг27/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10445524_765428516856858_1887907190795005350_n5491187532014-11-27-13-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнгөрсөн онд Төрийн соёрхолт, ардын зураач До.Болд тэргүүтэй Монголын гурван үеийн төлөөлөл болсон зураачид Япон улсын бэлгэдэл шүтээн болсон Фүжи уулыг дэлхийн соёлын үнэт өвд бүртгүүлэх болсонтой холбогдуулан “Шизүока Монголын найрамдалын нийгэмлэг”, “Айрис тур” ХХК нартай хамтран “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аяллыг санаачлан эхлүүлсэн билээ. Тэд Японы алдарт зураачдын зурдаг тэр л газруудад нь очиж өөр өөрийн өнгө, арга барилаар Фүжи уулыг дүрслэн буулгасан үзэсгэлэнгээ энэ сарын 5-9-ний өдрүүдэд тус улсын алдарт Родины музейд уран зураг сонирхогчдод толилууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд Шизүока мужийн захиргаа, ИТХ-ын төлөөлөгчид, музейн удирдлага, соёл урлаг бизнесийн төлөөлөгчид болон япон дахь монгол улсын элчин сайдын яамны соёлын хариуцсан мэргэжилтэн н.Солонго болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон юм. Үүнээс гадна Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү өөрийн биеэр хүрэлцэн ирж уран бүтээлчдэд талархал илэрхийлж байв.

Төрийн соёрхолт, ардын зураач До.Болд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны дөчин жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү томоохон хэмжээний үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол-Японы ЭСЯ-дууд, “МИАТ” ХК, “Маршал арт” галлерей, “Бест” галлерей болон “Гэрэгт медиа” группд уран бүтээлчдийнхээ зүгээс талархал илэрхийлж байна. Монголын зураачид өөрсдийн билэг авьяас, бүтээлээрээ эх орныхоо нэрийг наран улсад бахархалтайгаар цуурайтуулж чадлаа” хэмээн ярьжээ. 

Дашрамд дурдахад, зураач Ганзулын “Фүжи” уулыг бэлгэдэж, холимог техникээр бүтээсэн бүтээл нь алдарт Родины музейд үүрд хадгалагдан үлдэх болсон билээ.

Фүжи уулын 14 төрхийг нээсэн зураачдад төрийн соёрхолт, ардын зураач До.Болд, М.Ганзул, Г.Мөнхтуяа, Б.Ганбаатар, М.Баярмагнай, Р.Сэнгүм, Я.Оюунчимэг, Н.Одонбаяр, П.Байгал, С.Батсайхан, С.Чулуунбаатар, Б.Сарнай, Б.Ариунболор, Б.Түвшинжаргал нар багтаж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026

Соёлын өвийн дижитал архивын төв байгуулна

28/07/2026

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.