Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Соёлын өвийг сахин хамгаалагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа
Уртын дуу

Соёлын өвийг сахин хамгаалагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа

Урлаг Урлаг27/11/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
soyoliinfg4f546541812324412014-11-27-13-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримталж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Өвөрхангай аймгийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусган,  түүх соёлын үл хөдлөх өв хариуцагчдын соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, түүнийг хамгаалахын ач холбогдлыг  сурталчлан түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийг хамгаалах үүрэг хүлээсэн соёл, хууль, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Соёлын өвийг сахин хамгаалагчдын  анхдугаар чуулган”-ыг 2014 оны 11-р сарын 21-нд Арвайхээр суманд зохион байгууллаа.

 Чуулганд  орон нутгаас  ЗДТГ-ын дарга нар, Соёлын төвийн эрхлэгчид, Байгаль орчны Улсын байцаагчид, хэсгийн төлөөлөгч, соёлын өвийг гурвалсан гэрээгээр хариуцаж байгаа малчид иргэд /387 / зэрэг 500 төлөөлөгч оролцлоо. Мөн Аймгийн музей, Эрдэнэ-Зуу музей, Хархорин музей, ДэлхийнӨв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын захиргаа, Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Аймгийн МХГ-аас төлөөлөгчид оролцлоо.

Чуулганыг нээж ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл  үг хэллээ. “Өвөрхангай аймагт соёлын өвийг хамгаалах талаар явуулж байгаа бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа”  илтгэлийг Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, “Соёлын өвийн хууль эрхзүйн орчин, төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримталж байгаа бодлого” илтгэлийг ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Өвөрхангай аймгийн нутагт байгаа түүх соёлын 2500 орчим үл хөдлөх дурсгалын талаарх мэдээлэл, илтгэлийг  ССАЖГ-ын САЖА-ны дарга Л.Пүрэвлхам,  мөн  ДӨОХСГ-ын захиргаа, орон нутгийн хууль, хяналтын байгууллагын талаар илтгэлүүд, Хархорин музейн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох албан тушаалтнууд тавьж хэлэлцүүллээ.  

Арвайхээр сумын Ганданпунцоглин хийдийн хамба лам Я.Ганзаяа, Тарагт сумын хэсгийн төлөөлөгч А.Баттөгс, Бат-Өлзий, Хужирт, Гучин-Ус, Тарагт, Богд сумдын  соёлын өвийг сахин хамгаалагчид зэрэг 18 төлөөлөгч үг хэлж санал бодлоо илэрхийллээ. Чуулганы төлөөлөгчид шашны байгууллагын шүтээн эд өлгийн  зүйлийг Шанхын баруун хүрээний тооллогын адил бүртгэн баримтжуулж цаашид хамтран соёлын өвөө хамгаалах, хууль, хяналт, соёлын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал дэвшүүллээ. Мөн соёлын өвийг хамгаалагчдад өгч байгаа  урамшууллын тогтолцоогоо үргэлжлүүлэн боломж байвал  сайн татдаг дуран, чанартай гар утас зэргээр өв хамгаалагчдаа хангавал зүйтэй гэсэн саналыг гаргаж байсан. 

Төлөөлөгчдийн дунд  холбогдол илтгэл саналаар хэлэлцүүлэг явуулж  тэдний саналаар “Өвөрхангай аймгийн  соёлын өвийг сахин хамгаалагчдын анхдугаар чуулган”-аас Уриалга гаргах нь зүйтэй хэмээн үзэж Уриалгын төслийг хэлэлцүүлэн баталлаа.

Чуулганы үеэр Эрдэнэ-Зуу музейгээс алдагдсан бурханы хэргийг илрүүлэхэд өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан   ажилласан Аймгийн Цагдаагийн Газрын Гэмт  хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн төлөөлөгч Б.ЭнхОрчлонг МУСТА цол тэмдгээр,  Цагдаагийн  ахмад Бямбасүрэнг  ССАЖЯ-ны жуух бичигээр, Хайрхандулаан сумын БОУ-ын байцаагч, Төгрөг,Зүүнбаян-Улаан, Нарийнтээл сумдын өв хамгаалагчдын ССАЖЯ-ны Хүндэт жуух бичигээр шагналаа.

Аймгийн хэмжээний түүх соёлын үл хөдлөх өвийг сахин хамгаалдаг өв хамгаалагчдад 387 ширхэг үнэмлэх  гардууллаа.

Энэхүү арга хэмжээ нь  соёлын өвийг хамгаалах үйлсэд ард иргэдийг татан оролцуулах талаар бусад аймгуудад үлгэр жишээ туршлага  болж байна.

Мэдээлсэн: СУБХЗГ-ын мэргэжилтэн                              Ц.Алтанцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.