МАХН-ын дарга Н.Энхбаяр Зэн Буддизмын шашны нэрт төлөөлөгч Тич Нат Ханы "Таны жинхэнэ гэр орон" номыг эх хэлнээ хөрвүүлэн хэвлүүлжээ. Энэхүү номын баяр өнөөдөр “Интерном”-д болж, нээлтэд Н.Энхбаярын ар гэрийнхэн болон намын нөхөд, уншигчид оролцжээ. Номыг Мамбадацан хийдийн хамба лам Д.Нацагдорж, Утга зохиол судлаач, орчуулагч Д.Гүн-Үйлст нар редакторлосон байна.
Энэ бүтээлийг бичсэн Тич Нат Хан нь Зэн Буддизмын нэрт төлөөлөгч, яруу найрагч, Энх тайваны Нобелийн шагналд нэр дэвшиж байсан энх тайваны үйл хэргийн төлөөх томоохон зүтгэлтэн юм.