Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнс дахин бүжнэ
Нийгэм

Хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнс дахин бүжнэ

Урлаг Урлаг29/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
440oq6qqt6c52024gv8todaa161456661832014-11-29-15-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  А.Аданы "Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэсэн гэдэг. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагт энэхүү алдарт балетыг  дахин бүжих гэж байна.  

Уг бүжгэн жүжгийн үйл явдал наран гиймэл тайван газар бяцхан гацаанд өрнөнө. Энэ гацаанд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Тариачин бүсгүй Жизель цэнхэр огторгуй, шувуудын жиргээн болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлийн жаргалд умбан баясна. Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс, Жизелийн хайрт хүн Альбертыг тариачин хувцас өмссөн язгууртан мөн гэж итгүүлэхийг оролдоно. Ойн захирагч гацаан дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн туялзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ.

Ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтав.Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд сүйт хүүхэн Батильда байгаад ихэд тэвдэн сандарч тэднийг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ганс олны өмнө түүний нуусан сэлмийг үзүүлж заль мэхийг нь илчилнэ. Жизель хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд нь гайхаш алдран гомдоод, сэтгэл, итгэл, мөрөөдөл нь балран унасанд солиорон амь алдан унана.

Дуурийн тайзнаас бүжгэн жүжгийн үйл явдал хэрхэн цааш өрнөхийг тольдоорой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бекхэмийн гэр бүлийн бизнес ашигтай ажиллаж, 51 сая ам.долларын ногдол ашиг хүртжээ

29/09/2026

Женнифер Лопес хүүхдүүд нь тусдаа амьдрах болсонд сэтгэл хөдөлж, уйлж байгаагаа ярьжээ

29/09/2026

Линдси Лохан “Netflix”-ийн шинэ романтик кинонд тоглоно

29/09/2026

Жулианна Мур “SCAD Savannah Film Festival”-аас “Icon Award” шагнал хүртэнэ

29/09/2026

Мэрилин Мэнсоныг “Slipknot”-ын тоглолтод оролцохоор болсныг фэнүүд нь эсэргүүцжээ

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.