Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Дуучин Насаа Би… тоглолтоороо ямар уран бүтээлч болсоноо харууллаа
Одод

Дуучин Насаа Би… тоглолтоороо ямар уран бүтээлч болсоноо харууллаа

Урлаг Урлаг02/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0H0A86751247554552014-12-02-15-40[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нижигнэсэн алга ташилт, зэрийтэл дүүрэн үзэгчид, джазз хөгжмийн хэмнэлд өрнөсөн БИ тоглолт. Дуучин Насаа “БИ… гэдэг үгний цаана намайг илэрхийлэх маш олон зүйл бий. Энэ үдэш би монголын орчин үеийн хөгжмийн урлагт  уран бүтээлч болон бэлтгэгдсэнээ хойш ямар уран бүтээлч болсоноо  харуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг үзэгчдийнхээ өмнө хүлээж байна хэмээн тоглолтынхоо өмнөхөн ярьж байсан. Тэгвэл 11-р сарын 28, 29 ны үдэш МУ-ын филармоний тайзнаа эгшиглэсэн БИ… тоглолтонд зочилсон үзэгчдэд дуучин бүсгүй үнэхээр ямар уран бүтээлч болсоноо харуулсан гэхэд болно. Түүний анхны бие даасан тоглолтонд удирдаач УГЗ Б.Ганбатын удирдлагад Баянмонгол джаз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Монгол Улсын филармоний гоцлол дуучин Нарка, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа зэрэг мэргэжлийн уран бүтээлчид оролцон Би … тоглолтонд өнгө нэмсэн юм.

   Дуучин Насаа тоглолтондоо “Хэзээ ч мартагдашгүй” анхны бие даасан цомогтоо орсон уран бүтээлүүдээс мөн шинэ цомгийнхоо Бороо, Нойргүйдэл зэрэг ритмлэг уран бүтээлүүдээ хүргэж хамтдаа бүжиглэж хамтдаа дуулсан 2 үдшийг өнгөрөөлөө. Тоглолтын нэг онцлох зүйл гэвэл дуучин Насаа тоглолтынхоо хөтөлбөрт дэлхийн одод болох Уитни Хьюстон, Алиша Кейс, Адель, Келли Кларксон, Женнифер Лопес нарын хит дуунуудыг багтаасан бөгөөд мөн алдарт Чикаго музыклийн хэсгээс дуулж бүжиглэн өөрийн дуулах ур чадвар, джаз хөгжмийн хэмнэл, амьд хөгжим, амьд дуугаралтын үзэгчдэдээ мэдрүүлсэн. Мэдээж сүүлийн үед хүмүүс амьд дуулалт, сайн хөгжмийн дуугаралттай тоглолт үзэхийг хүсдэг болсон учир түүний 100 хувь амьд хөгжимтэй энэхүү тоглолт үзэгчдийн магтаал, талархал, бахархал, түүнийг хайрласандаа алга ташилтаа чин сэтгэлээсээ харамгүй зориулж байсан халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрлөө.

   Дуулахаас гадна бүжиглэх авьяас, барууны концертыг санагдуулам тайз засалт, үс засалт нүүр будалт, хувцаслалт, амьд хөгжим гээд энэ үдэш дуучин Насаа өөрийн Би… тоглолтоороо жинхэнэ уран бүтээлч болж чадсанаа өөрийн фэнүүд, үзэгчид болон мэргэжлийн урлагийн салбарынханд харуулаад авлаа. Тэр үнэхээр монголын рок попын гүнж байж чадсан юм. Попын шинэ гүнжид амжилт хүсье.


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.