Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулна
Нийгэм

“Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулна

Урлаг Урлаг03/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10842109_753911371324510_2107377862685060259_o4962163252014-12-03-09-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Blue moon” арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлж үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж буй. Тэгвэл уг галерейн зүгээс гаргадаг цуврал үзэсгэлэнгийн нэг болох “Уран зураг ба уран баримал-2” нэртэй үзэсгэлэнгээ хоёр дахь жилдээ дүрслэх урлаг сонирхогчдод толилууллаа.

Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр галерейн удирдах зөвлөлийн нийт таван бүтээлийг нэр дэвшүүлж нээлтэнд хүрэлцэн ирсэн мэргэжлийн уран бүтээлчдээс санал авч шилдэг бүтээлийг шалгаруулсан юм. Шалгарсан бүтээлийн уран бүтээлчид “Blue moon” арт галерейн гүшүүн болох эрх болон 2015 онд бие даасан үзэсгэлэнгээ үнэгүй гаргах эрх болон үнэ бүхий зүйлээр шагнасан юм.

“Blue moon” галерейн цуврал үзэсгэлэнгийн гол зорилго нь  “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулах наадмыг зохион байгуулах, тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил гэдгийг галерейн зүгээс хэлж байсан юм.

“Уран зураг ба уран баримал-2” нэртэй уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд 38 уран бүтээлчийн 40 орчим уран зураг, 10 гаруй уран баримлын бүтээлүүд дэлгэгдсэн билээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын шагналт жүжигчин Бренда Фрикер 81 насандаа таалал төгслөө

19/07/2026

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

19/07/2026

Дунд Хайлантайн хөшөө чулуу

19/07/2026

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.