Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Задарсан дарга нар баярлаж ядарсан түмэн өлсөх ёсгүй…
Уртын дуу

Задарсан дарга нар баярлаж ядарсан түмэн өлсөх ёсгүй…

Урлаг Урлаг04/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
73c50ad689818be3original3212811882014-12-04-14-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

МУГЖ дуучин С.Жавхлан “Монгол өлсөх учиргүй″ халуун сэтгэлийн хандивын тоглолтынхоо талаар яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. Гавьяат дуучин С.Жавхлан амьдралын боломж муутай ядуу иргэдэд зориулж хандивын тоглолтоо хийх гэж буй бөгөөд энэхүү тоглолтонд бусад урлагийнханыг нэгдэхийг уриалаад байна.

Манай улс эдийн засгийн хямралд орж олон айл өрх, настан буурлууд, бяцхан хүүхдүүд өлсөж зовж байгаа нь нууц биш. Гэвч төр засгаас ард иргэдийнхээ төлөө олигтой хийсэн зүйлгүй энд тэндэхийн баяр цэнгэл зохион байгуулж өөрсдийн том ходоодоо баярлуулж явсаар өдийг хүрлээ. Зөвхөн Увс аймгийн  хэмжээнд 392 өрх ядуу байна гэсэн судалгаа гарсан. Тэгвэл ганц аймагт гэхэд хэдэн зуун өрх ядуу байхад улсын хэмжээнд хичнээн айл өрх өлсгөлөн байгаа бол…

Тиймээс эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй МУГЖ С.Жавхлан ядуу амьдарч байгаа ард иргэддээ зориулж өлөн зэлмүүн байгаа өрхүүдэд мах гурил хүнсний хэрэгцээг нь хангаж өгөхөөр халуун сэтгэлийн тоглолт хийх гэж буй юм.
Манай улсад хэрэгтэй хэрэггүй тэмдэглэлт баярууд их зохиогдох болсон. Үүнийг ч төрийн болон төрийн бус байгууллагууд тэмдэглэж мөнгө төсөвөө найр цэнгээнд гамгүй үрдэг нь үнэн. Тэгвэл төрд байгаа “хулгайч хуйвалдагчид” албан газар аж ахуйн нэгжүүдийг энэ захгүй найрынхаа идэж уудаг зардлаараа хоолгүй өлсөж байгаа настан хүүхдүүдэд тараахыг шаардаж уриалж байна.

Ард түмэн ядуу байхад тархины тураалтай идэж уугаад цаддаггүй төр барьж буй нөхдүүд баярлаж суух эрх байхгүй… Хэвлэлийн бага хурлын үеэр С.Жавхлан хэлэхдээ “Баярын мэнд хүргэлцээд найр хөгжөөгөөд явж байх итгэл сэтгэл үнэндээ алга Жавхлан баян тансагтаа ингээд байгаан бишээ… Миний халаас түнтийгээгүйч гэсэн сэтгэл минь дэндүү баян учраас тэд нар маань өлсөж байгаа бол Жавхлан ч гэсэн адилхан өлсөе л гэж бодлоо… Өнөөдөр тал Монголчууд маань хэцүү байна. Хагас нь өлсөж байхад тал нь баярлаж байж болохгүй ээ… Цаг сайхан байгаад хамт баярласан бол хамаа алга. Надтай нэгдээд бүх ядарсан түмнийхээ төлөө нэгдээд хандивын тоглолтонд зохион байгуулах хүн байвал хүрээд ир хамт Эх орноо цэвэрлэж авцгаая…” хэмэээв.
“Ардчилал” Ардыг-чилээж-алагчилдаг түмэн олноо биш намаа дээр үздэг арилсан дотортой амин хичээгч нараас салах цаг ирлээ. Энэ цаг дор Монголд минь Ардчилалыг төгсгөж Монголчлолыг авчирна.

Энэхүү ард түмнийхээ төлөө өөрийнхөө зүгээс чадах бүхнээ зориулж буй МУГЖ С.Жавхлангийн “Монгол өлсөх учиргүй″ хандивын тоглолт 12 сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд 19 цагаас болох юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг төр засгаас хийж чадахгүй байгаа зүйлийг ард түмэн бид өөрсдөө хийе. С.Жавхлантай нэгдэж ядуу байгаа иргэддээ тусламжийн гараа сунгаж амьдралд нь бага ч болов тус нэмэр болцгооё.
Хэрэв энэхүү халуун сэтгэлийн тоглолтонд нэгдэхийг хүсвэл 90109292 утсаар холбоо бариарай.

 Эх сурвалж: Shuurhai.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.