Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Монгол улсын мисс Э.Энхжин амжилттай оролцож байна
Оддын амьдрал

Монгол улсын мисс Э.Энхжин амжилттай оролцож байна

Урлаг Урлаг05/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
miss012-04-028161411722014-12-05-16-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Өнөөдөр дэлхий дээр 40 гаруй олон улсын шинж чанартай сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагддаг ч хүн бүрт хүлээн зөвшөөрөгдсөн, цар хүрээ, зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд хүрсэн тоотой хэдхэн тэмцээн буй.

“ИХ ТАВ” гэж нэрлэгдэх болсон эдгээр тэмцээнүүдэд аль улсын, ямар үзэсгэлэнт бүсгүй түрүүлэх бол хэмээн олон сая хүмүүс жил бүр чих тавин хүлээж суудаг болжээ. Эдгээрийн дундаас сүүлийн жилүүдэд шилдгүүдийн эгнээнд хүч түрэн орж ирсэн Европ тивээс зохион байгуулдаг цорын ганц тэмцээн нь “MISS SUPRANATIONAL”. Панам улсын “World Beauty Association” компани 2009 оноос санаачлан өнгөрсөн таван жилийн хугацаанд Польш улсын Варшав болон Плак хот, Беларусын Минск хотуудад гоо сайхны олимпийг амжилттайгаар зохиосон.

Тэгвэл “Face of beauty international”, “Азийн мисс” зэрэг тэмцээнүүдийн Монгол дахь албан ёсны эрхийг эзэмшдэг NCBM компани тус тэмцээнд энэ жил анх удаа Монгол охиноо илгээжээ. 91 орны төлөөлөл болсон үзэсгэлэнт бүсгүйчүүд Польш улсад цуглаад байгаа бөгөөд эх орноо төлөөлж Энхмаагийн Энхжин оролцож байна. Тэрээр ХААИС-д Мал эмнэлзүйч мэргэжлээр суралцдаг, өнгөрсөн жил Дэлхийн бодибуйлдингийн аварга шалгаруулах тэмцээнд фитнесс миссийн төрөлд оролцож байсан туршлагатай аж. Э.Энхжин авьяас номинацидаа Монгол үндэсний бүжиг бүжиглэж, Монгол уран бичлэгийн урлагийг сонирхуулсан бөгөөд үндэснийхээ соёл, өв уламжлалыг дэлхий дахинаа сурталчилж чадлаа.

25000 ам.долларыг тэргүүн байрын эзэндээ амлаад байгаа “MISS SUPRANATIONAL 2014” тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг NTV телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр арванхоёрдугаар сарын 9-ны Мягмар гарагийн үдшийн 23:00 цагт үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэлээ хангаад байна. Гоо үзэсгэлэнгээр халгисан сэтгэл хөдлөм, гайхамшигт шоуг үзэж, Монгол гоо бүсгүйгээ дэмжээрэй. Энэ өдрүүдэд Фэйсбүүк санал хураалт үргэлжилж байгаа бөгөөд уншигч та бүхнийг доорхи хаягаар орж Монгол улсын миссдээ саналаа өгөхийг хүсч байна.

Санал өгөх: https://www.facebook.com/MissSupranational

 www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026
Оддын амьдрал Урлаг

IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ

08/07/2026
Оддын амьдрал Урлаг

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.