Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Лили Аллен: Амьдрал маань орвонгоороо эргэсэн
Нийгэм

Лили Аллен: Амьдрал маань орвонгоороо эргэсэн

Урлаг Урлаг10/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lily-allen-wallpaper7152971692014-12-10-09-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дуучин Лили Аллен урлагийн замналаасаа гэнэт хөндийрч завсарлага авснаас хойш таван жил өнгөрчээ. Барилгын компанийн босс Сэм Купертэй гэрлэж, хоёр хөөрхөн охины ээж болсон дуучин бүсгүй удаан хугацаанд завсарласны эцэст өөрийн бие даасан гурав дахь “Sheezus” цомгоо гаргаад байгаа юм. Поп дивагаас жирийн нэгэн айлын эзэгтэй болсон Лили Аллений уран бүтээл, амьдралынхаа талаар дэлгэсэн ярилцлагыг хүргэе.

-Юуны өмнө шинэхэн цомог тань Британийн чартуудад тэргүүлж буйд баяр хүргэе. Энэ удаагийн цомгийн тань талаар яриагаа эхэлье?

-“Sheezus” цомог маань бодож төсөөлж байснаас илүү олон хүнд хүрч, миний уран бүтээл гарахыг хүмүүс хэчнээн хүлээж байсныг надад мэдрүүлж өгсөнд үнэхээр их баяртай байгаа.

Энэ цомгоо бараг л тохиолдлоор гаргахаар болсон. Сэдвийн хувьд ихэнх нь эмэгтэйчүүдэд энгийн санагдаж байгаа байх.

Дуу маань нөхөртөө болон охидууддаа зориулж буй хайрын минь илэрхийлэл болсон уран бүтээл байгаа юм.

Тогтворгүй байдал, өөртөө эргэлзэх, атаархах гээд эмэгтэйчүүдээс гардаг сэтгэлийн хөдлөлөөр цомгоо нэрлэх санаатай нэлээд судалгаа хийсэн.

Харин эцэст нь “Sheezus” гэж нэрлэхээр болсон юм. Би дуучин Канье Уэстийг уран бүтээлч хүнийх нь хувьд хүндэтгэдэг.

Тийм болохоор түүний өнгөрсөн жил гаргасан “Yeezus” цомогтой адил нэрлэхээр шийдсэн. Дуучин Канье Уэст “Канье” гэдгийн товчлол “Үе” болон “Jesus-ыг нийлүүлээд цомгоо “Yeezus” гэж нэрлэсэн байсан.

Харин миний хувьд “Үе” гэдгийг нь “She” болгон өөрчлөөд “Sheezus” гэж нэрлэсэн юм.

-Энэ цомогг багтаж байгаа “As Long As I Got You” дууны клипт2014 оны Гластонбурийн фестивалийн үеэр авсан үйл явдал болоод гэр бүлийн тань зурагнууд дүрслэгдсэн байсан. Клипнийхээ талаар яриач?

-Би бага байхаасаа гэр бүлийнхэнтэйгээ хамт Гластонбурийн фестивальд оролцдог байсан. Тиймээс ч миний хувьд онцгой газар байгаа юм. Таван жилийн өмнө нөхөр Сэмтэйгээ мөн л фестиваль дээр танилцаж байсан.

Энэ дуу маань нөхөртөө болон охидууддаа зориулж буй хайрын минь илэрхийлэл болсон уран бүтээл байгаа юм.Тиймээс энэ их аз жаргалыг надад хайрласан тэр газартаа клипнийхээ зураг авалтыг хийсэн.

-Гэрлэлт, шинэ хүнээ хүлээж авах гээд гэр бүлийн амьдрал ганц бие үеийнхээс чинь хэр өөрчлөгдөв?

-Амьдрал маань орвонгоороо эргэсэн. Өөрийнхөө хүсэл сонирхлыг хойш тавьж, ямагт гэр бүлээ нэгдүгээрт тавихад суралцаж, ойлгож байна.

Нөхөр маань ч гэсэн өөрийнхөө дуртай ажил, гэр бүлийнхээ амьдралыг аль алиныг нь зохицуулаад аваад явахад бүхий л талаар дэмждэг юм.

-Үснийхээ хэв маягийг үргэлж өөрчилдөг шүү дээ. Сүүлийн үед ягаан нил ягаан өнгийг хослуулан будуулдаг болжээ?

-Миний найз Алекс Лондонд “Bleach” гэдэг нэртэй салон ажиллуулдаг юм. Тэгээд л миний үсийг ийм гайхалтай неон градиент өнгөтэй болгож өгсөн. Гоё байгаа биз дээ.

–Дуучин Майли Сайрусын “Bangerz” аялан тоглолтод яагаад оролцох болов?

-Би Майли Сайрусыг үргэлж л биширч ирсэн. Телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо яаж ийм гайхалтай харагдаж, амьд тоглолт хийхдээ яаж ингэж төгс байдаг байна гээд л. Түүний тоглолтод оролцох миний мөрөөдөл байсан.

Нэлээд хэдэн жил Америкт аялан тоглолт хийж чадаагүй болохоор түүний томоохон хэмжээний “Bangerz” тоглолтод оролцон, америкчуудад дахин өөрийгөө харуулах сайхан боломж гарсанд баяртай байгаа. Үнэхээр хөгжилтэй, адал явдлаар дүүрэн байлаа.

Эх сурвалж: "Монголын мэдээ"

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026

“Гэр номын сан” тав дахь жилдээ хүүхэд багачуудад үйлчилж байна

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.