Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Энэ жилийн Next Stop наадмын “Алтан Гэрэгэ”-ийн эзэн хэн бэ?
Нийгэм

Энэ жилийн Next Stop наадмын “Алтан Гэрэгэ”-ийн эзэн хэн бэ?

Урлаг Урлаг11/12/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
GEREGEEEEE6801537312014-12-11-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулаад 22 жилийг ардаа  үджээ. Энэхүү  наадмаас  шилдгээр  тодорч  байсан шагналтнууд нь “Бид “Next Stop”-ын оны залуу болсноороо үргэлж бахархаж явдаг” хэмээн өгүүлдэг.  Түүнчлэн  “Оны Залуу”-аар 28 шилдэг  удирдагч тодорсноос давхардсан тоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд зургаа, УИХ-ын гишүүн 18, сайд 14, Монгол банкны ерөнхийлөгч хоёр хүн болсон байна. Энэ нь “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нэр хүнд, чансааг тодорхойлж буй  хэрэг юм.

Тэгвэл  2014 “Next Stop” наадам тун удахгүй болох гэж  байна. Энэ жилийн  шилдгээр нийгэм – улс төр, эдийн  засаг – бизнесийн  салбартаа тэргүүлэгчээр  хэн, хэн  тодрох  нь  олон  хүний  анхаарлын төвд байсаар байна. Энэ оны шалгаруулалтад нийгэм – улс төрийн салбарт 50 гаруй эрхмийг олон нийтийн саналаар нэр дэвшүүлсэн бол  эдийн засаг- бизнесийн салбарт ч мөн  50 гаруй эрхэм өрсөлдөж байгаа аж. Онлайн санал асуулга 12 сарын 11-17-ыг дуустал үргэлжлэх  юм байна. “Оны залуу”-д нэр дэвшиж буй залуучуудын талаарх мэдээллийг http://www.myf.mn/myf/vote сайтаас  үзэхийн  зэрэгцээ саналаа өгч болох  бөгөөд  эцсийн шалгаруулалтыг наадмын үеэр гарган, олонд зарлаж алдаршуулах гэнэ. Анхны Ерөнхийлөгчийг  “Ийм тансаг, ийм сайхан ёолконд анх удаа орж байна” хэмээн ам алдуулж чадсан “Next Stop” наадмын 2014 оны “Алтан Гэрэгэ”-ийн  эзнээр хэн тодрохыг  хүлээх л үлдлээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гвинет Пэлтроу 1999 оны “Оскар”-ын шагналын төлөөх өрсөлдөөнийг “Үнэхээр галзуу байсан” гэв

20/11/2026

80 настай Шер 120 мянган үзэгчийн өмнө Гластонберигийн фестивалийн тайзнаа тоглоно

20/11/2026

Эй Жей Маклин “Backstreet Boys” хамтлагийн гишүүдгүйгээр бие даан аялан тоглолт хийх нь амаргүй сорилт байсныг ярьжээ

20/11/2026

Тейлор Свифт 2026 оны “CMA Awards”-т 2,720 ам.долларын даашинзаар гангарав

20/11/2026

Орчин үеийн монгол зураг Милан хотноо дэлгэгдэж байна

20/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.