Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг үзэгч түмэндээ хүргэнэ
Нийгэм

“Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг үзэгч түмэндээ хүргэнэ

Урлаг Урлаг11/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
suuliin_batalsan5463662532014-12-11-12-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ҮДБЭЧуулга 2014 оны IV-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуурийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуурийн гол дүрүүд болон тодорно.

Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг эл өдрүүдэд монголчууд үнэхээр их хүсэж байсанаа мэдэрч, монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн бөгөөд тийм их баяр жаргалтай, нэг хүн мэт нэгдэн нягтарч байхыг үзээгүй хэмээн гадаадын аялагчид, худалдаачид тэмдэглэн үлдээжээ.

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанар илүүтэй дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэж байгаа уран бүтээл юм. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтын онцлогтой байна.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын  АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  СТА Х.Хашхүү, СТА О.Цэцгээ  нар ажиллаж байна.

            Түүхэн тэмдэглэлт өдрийн тухай мэдээ мэдээллийг цогцоор хүргэхийн үүднээс ҮДБЭЧ маркетинг алба мэргэжлийн урлагийн хэд хэдэн байгууллагатай харилцан хамтран ажиллахаар боллоо.Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрүүд болох  27-29-ний өдрүүдэд ҮДБЭЧ-ын байранд буюу УДЭТ-т дараах үзэсгэлэн тавигдана.

    Монголын урчуудын эвлэлийн хороотой хамтран “1911 оны үндэсний эрх чөлөөний төлөөх хувьсгал” сэдэвт уран зургийн үзэсгэлэн
    Богд хааны ордон мүзейтэй хамтран Богд хааны өв соёл сэдэвт илтгэл, үзмэрийн танилцуулга
    Улаанбаатар хотын музейтэй хамтран “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх хувьсгал” сэдэвт  фото зургийн үзэсгэлэн

Богд хаан хатан, 5 яамны сайд нарыг хүндэтгэн угтах цагаан эсгийний ёслол 2014.12.29-ний бүх нийтийн амралтын өдөр 15:40 минутаас болох гэж байна.

Эх орноо гэсэн чин сэтгэлтэй нийслэлийн иргэд та бүхэн минь өргөнөөр оролцоно уу…

ҮДБЭЧ маркетингийн алба

Утас: 11323954, 88023954, 96996399, 96655946

Web:www.mongolian-ensemble.com

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.