Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Зуун манлай” хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар бие даасан тоглолтоо хийх нээ
Нийгэм

“Зуун манлай” хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар бие даасан тоглолтоо хийх нээ

Урлаг Урлаг13/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
222233334113288182014121315367244420012014-12-13-15-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хос дээл, хос бүрх малгай, хос ятга гэхээр таны санаанд XX "Зуун манлай" хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ  дуучин Д.Дуламсүрэн нар бууж байгаа биз ээ. Тэдний уран бүтээлийг сонсож үзээгүй  Монгол хүн гэж эс үгүй. Орчин цагийн алтан дуучид алтан үеийнхээ аялгуу дуунуудыг орчин цагийн хөгжмөөр баяжуулж үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ. 

Сүүүлийн үед Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай… хэмээн залуучууд аялах болсон.

30 гаруй жил ханилан нэг биеийн хоёр тал болсон хос дуучид маань өөрсдийн амьдралын түүхийг өгүүлсэн “Ижил заяа” дуу гарган тэрхүү дуугаа өөрсдийн идэр залуу насныхаа гэрэл зургуудаар дүрсжүүлж хийсэн нь олны таалалд нийцэж,  хит болсон. Мөн "Тавилан" дуу ч таны сонсох дуртай дуунуудыг жагсаалтыг тэргүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Тэгвэл урлагийн тайзнаа гаран дуу хуураараа олноо баясгаад 40 гаруй жилийг ардаа үдсэн Хос дуучид тун удахгүй бие даасан тоглолтоо хийхээр зэхэж эхэлжээ. Тоглолт ирэх оны буюу 2015 оны 1сарын 22-ны өдрийн 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болохоор тов нь гарлаа. Уг тоглолтын продюссероор МУГЖ дуучин С.Жавхлан ажиллаж байгаа гэнэ. 

Зууны манлай дуучдын тоглолтонд алтан үеийн төлөөлөл мөн залуу уран бүтээлчид оролцох аж. 

Дашрамд дуулгахад, МУГЖ С.Вандан, МУГЖ  дуучин Д.Дуламсүрэн нар "Алтан цомог"-оо гаргах гэж буйгаа дуулгалаа. Энэхүү алтан цомогт нь хуучны болоод шинэ уран бүтээлүүд нь багтжээ. 108 маанийн бэлэгдлийг илэрхийлэн 108 минутын бичлэгтэй байхаар бүтээж байгаа юм байна. 

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майли Сайрус тайзны нэрээ өөрчиллөө

04/09/2026

Дуучин Шер бэрийнхээ эсрэг шүүхэд нэмэлт баримт бичиг хүргүүлжээ

04/09/2026

Өнөөдөр жүжигчин Б.Одгэрэлийн төрсөн өдөр

04/09/2026

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

04/09/2026

“FEMININE 2026” эмэгтэйчүүдийн хайр, дурсамж, эрч хүчийг нэгтгэсэн “ягаан үдэш” болно

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.