Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Шидэт толины нууц” адал явдалт, хөгжөөнт тоглолт болно
Уртын дуу

“Шидэт толины нууц” адал явдалт, хөгжөөнт тоглолт болно

Урлаг Урлаг15/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10845907_320564831465993_2465523122685509719_n2075593032014-12-15-09-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ жилийн баярын сайхныг Залхуудай, Муудай хоёрт ойлгуулна

Залхуудай, Муудай хоёр Шинэ жилийн баярт үнэхээр дургүй. Баяр болоход онц сурлагатнууд шагнуулж, урлаг, спортын амжилт гаргасан хүүхдүүд өвлийн өвгөнөөс бэлэг авна. Хаа нэгтээ байдаг шидэт толинд өвлийн өвгөн хүүхдүүдийн юу хийж, яаж явааг харчихаад сайныг нь сонгон бэлэг өгдөг гэж тэр хоёр яагаад ч юм бэ итгэчихсэн яваа. Тийм болохоор энэ шинэ жилийн баяраар шидэт толийг олж хагалчихвал өвлийн өвөө юу ч мэдэж чадахгүйгээс гадна, Залхуудай, Муудай хоёрт аз таарч бэлэг өгөх ч юм бил үү.

Эндүү бодолдоо төөрч, будилж, бас адал явдлаар дүүрэн аялал хийж эцэст нь шидэт толины нууцыг тайлах энэ хоёр хөвгүүний түүхийг үзэхийг хүсвэл энэ сарын 20, 21-нд Монголын үндэсний циркт зочлоорой. Циркийн мэргэжлийн жүжигчид болон дуучин Мино, “Микс” хамтлагийнхан, жүжигчин Баярмаа нар хамтран “Шидэт толины нууц”-ын хүүрнэх юм. Энэ тоглолтод зочилсон хүүхэд бүрт бэлэг өгөхөөс гадна цаа бугатай зургаа татуулах ч боломж олгох гэнэ. Хөвсгөлийн хойд тайгаас хүүхэд багачуудын баярыг зорин ирсэн цаа буга энэ баярын хамгийн том гэнэтийн бэлэг байх болно. Мөн циркт цугласан 2000 хүүхэд хамтдаа флэшмоб хийж, улаан хивсэн дээгүүр алхан баяртаа зочлох боломж ч бий.

Цаа бугатай Шинэ жилийн баяр

Өвлийн өвгөн тэнгэрийн орноос цаа буга хөлөглөн ирж, энэ оны турш аав, ээжийнхээ үгэнд орж, амжилт бүтээлээр дүүрэн байсан багачуудад бэлэг гардуулдаг.  Өвөө нэг шидэт тольтой. Түүндээ хүүхдүүдийг харж байгаад хэн нь сайн, хэн нь муу байсныг мэдчихдэг. Гэтэл Залхуудай, Муудай хоёр бүтэн жилийн турш муу сурч, хүүхдүүд шоглож үймүүлчихээд Шинэ жилийн баяраар бэлэг авахыг хүсэж, хаа нэгтэйгээс өвөөгийн шидэт толийг авч үгүй хийхээр шийднэ. Тэд өвөөгийн толийг хагалах нь зөв үү, буруу юу. Бас тэд үнэхээр толийг үгүй хийж чадах болов уу. Энэ тухай өгүүлсэн “Шидэт толины нууц” адал явдалт, хөгжөөнт тоглолт энэ сарын 20,21-нд АСА циркт болно. Циркийн 30 гаруй жүжигчин үлгэрийн ертөнцийг амилуулах энэ тоглолтод дуучин Мино, жүжигчин Баярмаа, “Микс” хамтлаг урилгаар оролцож буй. Монгол циркийн хөгжлийн төвөөс зохион байгуулж буй энэ тоглолтод уригдсан бүх хүүхэд улаан хивсэн дээгүүр алхан орж, бэлэг авахаас гадна, тоглолтын үеэр үе тэнгийнхнийхээ хамт флэшмоб хийх боломжтой юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Багачуудад барих хамгийн сайхан Шинэ жилийн бэлэг энэ байх болно хэмээн найруулагч Ю.Гэрэлбаатар болон Монгол циркийн хөгжлийн төвийн хамт олон амлаж байна лээ.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.