Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлсийн тухай ном хэвлэгдэв
Уртын дуу

Монголын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлсийн тухай ном хэвлэгдэв

Урлаг Урлаг25/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20141225ankaras_500x500545051392014-12-25-16-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Монголын Эзэнт гүрэн ба Илхаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” номын нэмэлт хийсэн хоёр дахь хэвлэл Анкара хотод хэвлэгдэв.

Монгол Улсын Элчин сайдын яамнаас эрхлэн гаргасан уг номонд Туркийн Сивас, Амасиа, Эрзурум, Ахлат, Мардин, Кыршехир, Кайсери, Нигде, Аксарай, Анкара зэрэг хотууд дахь монгол ноёд, хатдын бариулсан сүм, шашны сургууль, эмнэлэг, гүүр, дэн буудал, цайз болон тэдний бунхан, хөшөө дурсгалын  зураг сэлтийг тавьж, баримт, тайлбарыг бичжээ.

Тухайлбал, Туркийн зүүн хэсэгт орших Ван нуурын эргийн Ахлат хотыг 13-14 дүгээр зуунд монгол ноёд 100 гаруй жил захирч байсныг гэрчлэх 4 бунханы зургийг үзүүлсэн байна. Номонд нийт 175 гэрэл зураг оржээ.

Мөн монгол цэргүүдийн хийсэн  тулалдаан, тэмцлийн  тухай өгүүлж, тэдний хуаран байсан болон байлдаж явсан  газар нутгийн зураг, байршлыг харуулжээ.

2014 оны эхээр хэвлэгдсэн номын анхны хэвлэлд Чингис хааны ач хүү, Илхаант улсыг үндэслэн байгуулсан Хүлэгэ хааны найм дахь хөвүүн Ажайн ганц хүү Илдэр буюу Жумудар ноёны занданшуулсан шарил Туркийн Амасиа хотын музейд хадгалагдаж буйг үзүүлж, үүх түүхийг нь сийрүүлсэн билээ.

Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор Б.Батхишиг нар судалгаа хийн уг номыг хамтран бичиж, Д.Нямдаваа гэрэл зургуудыг авчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.