Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ирэх онд нээлтээ хийх Монгол кинонууд
Нийгэм

Ирэх онд нээлтээ хийх Монгол кинонууд

Урлаг Урлаг29/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
420c520edce850ad06d1c5e5f7fa25e9big6535478012014-12-29-10-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголд кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ой ирэх 2015 онд тохиож байгаа билээ. Энэ ч утгаараа монголын киноны уран бүтээлчид улиран одож буй 2014 онд ургац арвинтай байж үзэгчиддээ шинэхэн уран бүтээлүүдээ ар араасаа хүргэсэн билээ. Тэгвэл шинэ онд ч гэсэн монголын кино урлагийн давалгаа үзэгчдийг бүрхэх нь ээ. Ингээд ирэх 2015 оны нэгдүгээр сард нээлтээ хийхээр зэхээд байгаа шинэхэн бүтээлүүдийг танилцуулья.

“Танхай тээгч”

“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино ирэх 2015 оны нэгдүгээр сарын 1-нд буюу шинэ жилийн эхний өдөр нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. Энэхүү киноны гол дүрд Гавьчат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, жүжигчин Т.Бархүү, О.Долгор нар тоглосон байна. Киноны хувьд инээдмийн төрлийн хөнгөн драм аж. Кинонд нэгэн залуухан гэр бүл хүүхэдтэй болж чадахгүй болохоороо тээгч эх авахаар шийдэж, байр, машинаа зарж байгаа тухай өгүүлдэг. Кино багийнхан амьдралд эд хөрөнгө, баялаг чухал биш үр хүүхэд хэрэгтэй гэдэг санааг гаргахыг зорьжээ.

“Тютю”

Улсын эмнэлгүүдийн хүлээлгийн өрөө тохижуулах “Итгэлийн танхим” төсөл хэрэгжүүлсэн жүжигчин Г.Ундармаа дэлгэцийн ээлжит бүтээлээ бэлэн болгожээ. Түүний “U Film” студийн хоёр дахь кино “Тютю” ирэх нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хйихээр товоо зарласан юм. “Тютю” киноны гол дүр Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан М.Цэрэндолгор бүтээжээ. Мөн уг кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон жүжигчин О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тогложээ. Киноны хөгжмийг “Никитон” хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун бичиж, хувцас загварыг дизайнер Ариунаа Сүри зохиож, дууны найруулагчаар Томоо ажилласан гэхээр өөр өөрийн мэргэжилдээ акулуудын бүтээсэн “Тютю”-г хоног тоолон хүлээх үлдлээ.

Дашрамд дуулгахад киноны зураг авалтыг “Black Zebra” студи гүйцэтгэж, продюсерээр “Үргээлэг”, “Давхар цохилт” киноны продюсерээр ажилласан “Prime pictures” ажиллаж байгаа юм байна.

 “Хүүхэлдэй”

Энэ оны нэгдүгээр сард “Зоорь” аймшгийн киногоо үзэгчдэд хүргэсэн "Кино цамхаг" студийнхэн шинэ бүтээлээ бэлэн болгожээ. Энэ бол “Хүүхэлдэй” аймшгийн кино юм. Ирэх оны нэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийх уг киног зохиолч Ц.Ууганбаярын “Хүүхэлдэй” хэмээх өгүүллэгээс сэдэвлэн бүтээжсэн байна.  Киноны  найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн дуучин  Л.Энх-Амгалан, зураглаачаар Б.Анхбаяр, Э.Чинзориг нар ажиллажээ. "Хүүхэлдэй" аймшгийн киноны гол дүрд жүжигчин Н. Мөнхсоёл, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Мөнгөнтулга, М.Саранцэцэг нар тогложээ.

"Амьдрал нулимсанд дургүй"

“Дээд Гэгээн” pictures кино компанийн шинэ бүтээл "Амьдрал нулимсанд дургуй" уянгын драм төрлийн уран сайхны кино бэлэн болсон байна. Тус киноны найруулагчаар Ц.Энхцогт ажилласан байна. Харин гол дүрүүдэд жүжигчин А.Туяа, Б.Батзаяа, Ж.Оюундарь, Р.Баттогтох, Ц.Төмөрхуяг нар тогложээ. "Амьдрал нулимсанд дургуй" уран сайхны киноны нээлтийн товоо хараахан зарлаагүй байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сард нээлтээ хийх аж.

Г.ДАША

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.