Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оройн дээд” түүхэн дуурийг өнөөдөр толилуулна
Нийгэм

“Оройн дээд” түүхэн дуурийг өнөөдөр толилуулна

Урлаг Урлаг29/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-12-29_1337328195266152014-12-29-12-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг анх удаа энэ сарын 29-нд буюу өнөөдөр тайзнаа толилуулах гэж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуурийн гол юм.

   ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанар илүүтэй дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэж байгаа уран бүтээл юм. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтын онцлогтой байна. Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын  АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  СТА Х.Хашхүү, СТА О.Цэцгээ  нар ажиллаж байна.

Утас: 11323954, 88023954, 96996399, 96655946
Web:www.mongolian-ensemble.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.