Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»2014 онд үеийнхнээ манлайлсан онцлох хүүхдүүд тодров
Нийгэм

2014 онд үеийнхнээ манлайлсан онцлох хүүхдүүд тодров

Урлаг Урлаг30/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14122911_500x5008265060602014-12-30-13-56[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
2014 онд үеийнхнээ манлайлсан онцлох хүүхдүүд тодров

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2014 оны “Онцлох монгол хүүхэд”-ийг тодруулахад 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс есөн хүүхдийг шалгаруулжээ. 2014 оны “Онцлох монгол хүүхэд” шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар оролцсон юм.

Онцлох хүүхдүүдийг төлөөлж, Баян-Очирын Ёндонжамц үг хэллээ. Тэрбээр 16 настай, TV9 телевизийн дэргэдэх “Лоолойгийн найзууд” хүүхдийн клубийн гишүүн, Гандан хийдэд шавилан суудаг. Тус клубийнхэн “Адтай жаалууд”, “Ханхүү нь аль нь вэ?”, “Алсын удирдлага” хүүхдийн кино найруулж, өөрсдөө дүрээ бүтээсэн. БНСУ, Япон улсад болсон олон улсын кино наадамд бүтээлээрээ оролцож Гран-При шагнал хүртжээ.

Б.Ёндонжамц “Лоолойгийн найзууд” клубийнхээ гишүүдийг төлөөлөн Монголын 9 шилдэг хүүхдийн нэг болсондоо баяртай байна. Хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэх авъяас чадвартай. Бидний авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлдэг хүмүүс бол аав ээж, багш нар минь юм. Аав, ээждээ, багш нартаа баярлалаа. Манай “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг үзэгчдэд хүрээд 9 жил болж байна. Энэ хугацаанд бид “Адтай жаалууд” гэж таван цуврал буюу нийт 225 ангит кино хийж, Монголынхоо хүүхэд, багачууд найз нартаа үзүүллээ. Энэчлэн бидний хийсэн ажил олон бий гэж хэллээ.

“2014 оны Онцлох хүүхэд"-ээр,

1.“Уран нүүдэлч хүүхэд”-ээр: Даваахүүгийн Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга – Нийслэлийн 33 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч

2.“Хүмүүнлэг хүүхэд”-ээр: Цэрэндондовын Ухаанзаяа Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч

3.“Эко хүүхэд”-ээр: Зоригтбаатарын Буянхишиг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч

4.“Оюунлаг-талст хүүхэд”-ээр: Адъяасүрэнгийн Анударь Гетё сургуулийн  11 дүгээр ангийн сурагч

5.“Эрэмгий хүүхэд”-ээр: Чогдонгийн Бямбажав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч

6.“Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Нармандахын Алтантулга Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10 дугаар  ангийн сурагч

7.“Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Батчулууны Санчирнаран Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар  ангийн сурагч

8.“Зөв монгол хүүхэд”-ээр: Дуламсүрэнгийн Мягмарсүрэн Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан

9.“Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр: Баян-Очирын Ёндонжамц TV9 телевизийн дэргэдэх “Лоолойгийн найзууд”  клубийн гишүүн нар шалгарлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.