Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Хайраас үнэтэй нөхөрлөл /Богино өгүүллэг/
Жүжиг

Хайраас үнэтэй нөхөрлөл /Богино өгүүллэг/

Урлаг Урлаг08/01/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-07_2301222799210052015-01-08-15-03[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жаргал Дэлгэр хоёр багын андууд. Цэцэрлэг, ясли, сургуулиа нэг ангид дүүргэж, гэрүүд нь ч нэг орцонд, аав ээж нь ч хоорондоо гэр бүлийн сайн найзууд аж.

Оюутан болоод нэг ангид орсон нь ч Дэлгэрийн ээж Цэцэгээгийн танил талын ач гэлтэй. Улсын сургуулийн томоохон ангид орч нэг жил суралцахдаа тэд нэг охинд сайн болох хувь заяа тохионо гэж хэн таах билээ. Тэдний ангийн Жимсээ төрөлхийн булбарай арьс, улззанг стильтэй хөөрхөн ялдам төрхтэй, бас хэний ч дор орохгүй өөрийгөө ойлгуулж, тоглоом тохуу хийж чаддаг, нээлттэй нэгэн билээ. Түүний араас хуйлрах залуусын тоо зөвхөн Жаргал, Дэлгэр хоёроор ч тогтохгүй.

Үнэндээ Жимсээ олон залуус дундаас сайн найзууд болох Жаргал, Дэлгэр хоёртой илүү дотно. Жаргалынд гурвуулаа хичээлээ давтаж, Дэлгэрийнд очиж хоол хийж иднэ. Жимсээ Кибаб хийхээрээ хэний ч дор орохооргүй бөгөөд Дэлгэр кибабд дуртайгаараа хэний ч дор орохгүй, Харин Жаргал хошин, нийтэч зангаараа хэн хүний сонирхлыг татаж чаддаг авъяастай.

Энэ зангийн ч илрэл гэлтэй Жимсээ Жаргалтай үерхэх болов. Тэд хамтдаа кино ший үзэж, гадуур зугаалж, цуг пабд байнга сууж, хоёулаа усан бассейнд хамт явах, түүгээр ч үл барам Жимсээ МобиЗоны дугаараа Жаргалын барьдаг Юнителийн ID -тэй хослуулсан нь Дэлгэрийн сэтгэлийг гонсойлгож байлаа. Үнэндээ Дэлгэр Жимсээд Жаргалаас илүү хайртай гэж өөрийгөө дүгнэдэг ажээ. Яг ийм ч шалтгаанаар Дэлгэр, Жаргал хоёрын харьцаа муудаж, бүтэн 18 жил босгосон нөхөрлөлөө Жимсээгээс болж нурааж байлаа.

Жаргал Дэлгэр хоёр орцонд тааралдахдаа үг солихгүй өнгөрч, анги дээр таарахдаа биесээ танихгүй юм шиг зөрж, ID-ийн найзын үйлчилгээгээ ч цуцлуулах болсонд гайхах зүйлгүй ба хайр сэтгэл гэдэг нөхөрлөлөөс үнэтэй гэдэгтэй хэн хэн нь эвлэрсэн гэлтэй. Дэлгэр, Жаргалд хамгийн ихээр гомдож байлаа. Өөрийг нь Жимсээд хичнээн хайртайг мэдэх хирнээ үүнийг тоолгүй үерхсэнд нь уур нь хүрч, уушиг зүрх нь савлах аж.

Үнэхээр зүрх сэтгэлийн асуудал нөхөрлөлөөс үнэтэй гэж үү хэмээн өөртөө асуулт тавина. Дэлгэр Жимсээгүй амьдарч чадахгүй гэж бодох боловч Жаргал найзыгаа хуншгүй зан гаргасанд, ган бат нөхөрлөлөө нэг охиноор сольсонд ньбүр илүү гомдоно. “Дэлгэр миний найз биш, яавч биш” гэж өөртөө итгүүлэх аж.

Гудамжаар гунигтайхан алхана, цүнхээ нэг мөрөндөө үүрч, чулуу өшиглөн газар ширтэн явна. Жаргалтай цуг Энх тайвны гүүрэн дээгүүр гэрлүүгээ цуг алхаж харьж байсан, автобусны мөнгөөрөө тамхилангаа алхаж харьсан, 5-р ангидаа авсан Дэлгэрийн Монгол хэлний олимпиад, Жаргалын Математикийн олимпиадын хос медаль авч байсан, түүнийгээ угаах гэж 100-ийн ундаа дөрвийг уучихаад 9 секунд ихрүүлсэн зэрэг хөгжилтэй дурсамжууд олон байх боловч хайр сэтгэл гэдэг агуу зүйл болохыг, ямар ч нөхөрлөлөөс үнэтэй болохыг Дэлгэр ухаарч байлаа.

Энэ бүгдийг бодон алхах зуур тэр орчлонгоос тасарчээ. Хөгжилтэй дурсамжуудаа сана үл ялиг инээмсэглэн туслах замын уулзвар гарах хооронд гэнэт машины сигнал хангинан ямар нэгэн зүйл өөрийг нь цохих мэт болж Дэлгэр газар уналаа. Биеийнх нь аль ч хэсэг өвдөхгүй байх ба зөвхөн тулж унасан гарынх нь арьс шалбарсан байх аж.

Дэлгэр эргэж хартал “Пизда минь үхсэн элэнцгээ хийгээд замын голоор явжийдаг хүүр вэ, бас ямар аминаасаа уйдсан нь чамайг түлхэж өөрөө “нөхөөс” болчихов доо” гэж загнах, мөн бас намайг мөргөөгүй, түлхсэн хүнийг мөргөсөндөө баярлаж буй аятай хэдэн үг хэлж утсаараа залган 103 дуудах ажээ. Дэлгэр газраас босон хөндийрч өөрийг нь түлхэж амий нь аварсан хэдий ч өөрөө машинд мөргүүлсэн хүний царайг харахаар очтол….

“Жаргал, Жаргалаа чи чинь…?, чи чинь яаж байгаа тэнэг амьтан бэ”

Жаргал энэ өдөр Жимсээгээс салахаар болсон, найзын нөхөрлөлөө авч үлдэхээр шийдсэн зэрэгээ Дэлгэрт хэлэхээр гэртээ харих замдаа хүлээн сууж байсан ажээ. Яг тэр үеэр гайтай машин ирж явааг хараад гүйн очиж Дэлгэрийг түлхэж холдуулаад өөрөө мөргүүлсэн нь энэ байжээ.

Жаргал мөргүүлээд нисээгүй ч хоёр гурван метр газар хол шидэгджээ. Дэлгэр яаран, бараг дөрвөн хөллөж очоод толгойг нь өвөр дээрээ тавин “Чи яаж байгаа юм бэ, яаж байгаа юм бээээ” хэмээн сөөнгөтсөн хоолойгоор чангаар орилж хий дэмий л толгойг нь сэгсрэнэ.

Жаргалын нүд нь гүйлгэнэж, үл ялиг инээмсэглэх нь амьд байгаагийн илрэл боловч, гар нь салганаж, амаар нь дүүрэн цус байх нь түүнийг үхэж буйгилэрхийлэх ажээ. Цус олгойдон гарах амаа ангалзаж, үл ялиг авиа гаргах нь ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэх мэт боловч Дэлгэр юу хэлж байгааг нь ойлгох мэт цурхиран уйлж “Тиймээ чи миний найз, чи миний хамгийн сайн найз, бидний нөхөрлөлийг ямар ч, бүр ямар ч зүйл салгаж чадахгүй” гэж уйлагнан хэлэх аж. Уг үгийг сонсоод Жаргал санаа амарсан мэт гүнзгий санаа алдан, цусаар хахаж цацаад, нүдэнд нь оч гэрэлтэхээ байж харанхуйлжээ.

Түүний үхэхээсээ өмнө сонсохыг хичээсэн үг нь “найз” гэсэн үг байсан юм.

Мөн энэ үг нь Жаргалын энэ хорвоод сонссон хамгийн сүүлийн боловч, хамгийн сайхан үг байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.