Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан өд-2014” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо
Нийгэм

“Алтан өд-2014” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

Урлаг Урлаг10/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-09_192516232716722015-01-10-11-35[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам өчигдөр Улсын филармонийн их танхимд боллоо.  

Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтат уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд 70 гаруй бүтээлийг тодруулсан билээ.
 
2014 оны утга зохиолын оны шилдэг бүтээлийн төрөлд           
            1. Яруу найраг-М.Саруулдалай “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш”
2. Хүүхдийн зохиол- Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”
3. Утга зохиолын орчуулга- Ж.Оюунцэцэг “Хөршүүд”
4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- М.Уянсүх “Айшхи”
5. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Ж.Заяабаатар “Омог босоо хавт
Хасар”
6. Жүжиг, киноны зохиол- Н.Сүхдорж-“Галдан Бошгот хаан”
7. Баримтат уран зохиол- Б.Цогнэмэх- Цагаан морины домог
8. Утга зохиолын судлал- М.Чимидцэеэ “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон” 
9. Утга зохиолын шүүмж – Г.Батсуурь “Мета утга” зэрэг бүтээлүүд шалгарсан.
 
Тэгвэл МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэлийн “Ганнибал”, Б.Баясгалангийн “Зөнгийн нүд”, С.Бүрнээгийн “Савдагт Алтайн дууль”, Д.Бямбацэндийн “Хатан сэрэл”, Ж.Гун-Аасүрэнгийн “Сэргэлэн одод чуулсан шөнө”,Т.Дашбалдангийн “Сэтгэлийн шувуу”, Я.Мөнхжаргалын “Тэвчээр”, М.Отгонбаярын “Сураггүй хаврыг хүлээхүй”, Б.Хүрэлтогоогийн “Илчлэлт” гэх бүтээлүүд хүртсэн бол залуу яруу уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нарт өгсөн юм.
 
Энэ үеэр зохиолч яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо мөн Монголын зохиолчдын эвлэлд элссэн яруу найрагч П.Цоожчулуунцэцэг, Б.Алтанхуяг зэрэг уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардууллаа.
 
 
Эх сурвалж: mnb.mn 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Г.Даваадалай анхны цомгоо гаргаж, “Cosmic Ocean” нэртэй тоглолтоо толилуулна

18/06/2026

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026

“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

18/06/2026

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.