Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улсын филармонийн тайзнаа монголын хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ
Нийгэм

Улсын филармонийн тайзнаа монголын хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ

Урлаг Урлаг14/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10927478_842811559115645_1733380481_o3676363302015-01-12-14-20[www.urlag.mn]8222870342015-01-14-09-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

       Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Монголын нийт иргэд, олон нийт боломжит бүх сувгаар урлаг соёлын мэдээллийг нээлттэй хүлээн авах болсон боловч телевиз, радио, кабелийн суваг, цахим орчинд залуучуудын хүлээн авч байгаа уран сайхны хөтөлбөрийн дийлэнх хувь нь гадаадын уран бүтээлүүд болон бүх урсгал чиглэлийн дууны уран бүтээлүүд давамгайлж байх бөгөөд үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалсан, мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан монгол уран бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд, залуучуудын төлөвшил, хүмүүжил, монгол соёлын үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдлыг дархлаажуулахад учир дутагдалтай байгаа билээ.                                                      

        Улсын филармоноос 2015 оны нэгдүгээр улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд  тус төсөл нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээн туурвигчид, уран бүтээлчдийг алдаршуулах, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, монгол хөгжмийн уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуус,  ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл,  хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой  юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.philharmonic.mn, Facebook.com/Mongolian State Philharmonic  цахим хуудас болон 70118012,70148012 дугаарын утаснаас тодруулна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.