Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»МУСТА Б.Пүрэвсүрэнгийн “Монголоороо байгаасай” уран бүтээлийн нэвтрүүлэг
Театр

МУСТА Б.Пүрэвсүрэнгийн “Монголоороо байгаасай” уран бүтээлийн нэвтрүүлэг

Урлаг Урлаг15/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-15_1358025357467572015-01-15-12-58[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дуунд дуртай дуучин монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо,  Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн 1 дүгээр сарын 19-ны 19:00 цагт эрийн хийморь мандаасан “Монгол бөхийн өргөөн”-өө ганцхан удаа хийхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.

   Увс нутгийн хүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолт 4 дэхь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүний тоглолтонд нийтийн дуучдын үе үеийн төлөөлөл болсон эрхэм уран бүтээлчид хуран чуулдгаараа онцлог билээ. Ийнхүү “Монголоороо байгаасай” хэмээх уран бүтээлийн тоглолтонд МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Т.Батсайхан зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм. Ийнхүү нийтийн дуучдын шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэдэг тус тоглолтын эзэн МУСТА Б.Пүрэвсүрэнгийн амьдрал уран бүтээлийн тухай үзүүлсэн нэвтрүүлгийг та бүхэндээ толилуулж байна.

   Түмэн олны хүсэн хүлээн байж үздэг энэхүү тоглолтын зохион байгуулагчаар “Намир” медиа групп, Ивээн тэтгэгчээр “Лидер финанс” ХХК, “Алтан Намир” ХХК, Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Алтан алим” ХХК, Мэдээллийн ивээн тэтгэгчээр бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд фото дизайныг “Гал” студын хамт олон бүтээжээ. Түүнчлэн тоглолтын тасалбарыг “Бөхийн өргөө”-ний билетийн кассаар худалдаалж байгаа юм байна. Мөн 99883031, 98993031, 91023031 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Буриадын Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ монгол үзэгчдэд толилууллаа

06/05/2026
Театр Урлаг

“Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” жүжгийг тоглоно

04/05/2026
Театр Урлаг

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026

Мьянмарт 11 мянган каратын бадмаараг олджээ

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.