Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Нүдний даралт ихсэх өвчний шалтгаан, шинж тэмдэг
Үндэсний хөгжим

Нүдний даралт ихсэх өвчний шалтгаан, шинж тэмдэг

Урлаг Урлаг22/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eye4576474952015-01-22-15-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүдний даралт ихсэх (Глауком) нь нүдний өвчний дотроос хараа муудуулах талаараа дээгүүр байр эзэлдэг осолтой өвчин.Нүдний даралт ихсэх өвчин ямар нэг дагалдах өвчингүй биеэ даасан хэлбэрээр гарч ирвэл анхдагч глауком гэнэ.

Харин өөр нэг өвчний дараа даралт ихэссэн бол хоѐрдогч глауком гэдэг. Үүнд нүдний эвэрлэг болон солонгот бүрхүүлийн наалдсан сорви, нүдэн дотор хавдар үүсэх, хүүхэн хараа тагларах, торлог бүрхэвчний судас бөглөрөх зэргээс шалтгаална.Анхдагч глаукомаар гол төлөв хижээл насны хүмүүс өвчлөнө. Энэ өвчний үед нүдний доторх шингэний эргэлт саатаж, дотоод бүрхүүлүүд нь уурагт бүрхүүлээр хүчтэй дарагдсанаас торлог ба харааны мэдрэлийн тэжээл хямарч хараа эрс муудна.

Нүдний даралт үүсэх шалтгаан:

Глаукомыг үүсгэдэг шалтгаан нь зонхиолон дотоод шүүрлийн булчирхай болон төв мэдрэлийн үйл ажиллагааны хямрал болно. Үүнээс гадна сэтгэл санааны шаналгаа нөлөөлнө. Иймд глауком нь зөвхөн нүдний өвчин төдийгүй бүх бие махбодын өвчин юм. Зарим үед нүд чинэрч өвдөх, хараа бүдгэрэх, лаа чийдэнгийн гэрэл солонго татан харагдах ба нүдээ арчихад арилахгүй байна. Нүдний дотоод даралт ихсэх тутам дээрх байдал байнгын болж хараа муудан харах талбай багасна.

Өөр нэг хэлбэр нь нүдний дотоод даралт гэнэт буюу аажмаар ихсэх байдлаар илэрнэ.

Нүдний даралтын шинж тэмдэг:

Нүдний дотоод даралт гэнэт ихсэхэд нүдний уг руу маш хүчтэй өвдөхөөс гадна шанаа, дух, шүд рүү дамжин өвдөнө. Мөн дотор муухайрах, огиулах, бөөлжүүлэх шинж илэрч болно. Нүдний зовхи хавагнаж, алим, зовхины салст бүрхүүл хөөн судсууд нь өргөсч, эвэрлэг бүрхүүл хэвийн байдлаа алдаж бүдэгрэн, хүүхэн хараа өргөсч гэрэлд цочрохоо болино. Нүдийг дарж үзэхэд маш хатуу болсоноор барахгүй хараа нь эрс муудсан байна.

Глаукомын энгийн хэлбэрийн үед нүдний өмнөд хэсэгт өөрчлөлтгүй байдаг. Зарим үед нүдний дотоод даралт ялимгүй ихсэх буюу тогтворгүй байх шинж илэрнэ. Зарим хүмүүст хараа бага зэрэг муудхаас өөр онцын зовиур мэдэгдэхгүй учир эмчид хожуу үзүүлэх явдал байдаг.

Мэдрэлийн тогтолцоо, нүдний дотоод даралтын хэмжээнээс нь хамаарч хүн бүрд өвөрмөц эмчилгээ шаардагдана. Глауком өвчтэй хүний зөвхөн нүдийг эмчлэхээс гадна бусад эрхтний үйл ажиллагаанд хяналт тавих болдог. Глауком өвчтэй хүмүүс аль болох тайван байх, хэт ядрахгүйг хичээх хэрэгтэй.

Тамхи татах, аагтай цай, кофе, ялангуяа архи уухыг цээрлэвэл зохионо. Өдөрт уух шингэнийг 4-5 аягаар бага болгоно. Хоолондоо цагаан идээ, ногоо зонхилон хэрэглэвэл тохиромжтой. Өндөр дэртэй унтах нь сайн. Харанхуй бүрэнхийд удаан ажилласнаас нүдний хүүхэн хараа өргөсөж цаашид даралт ихэсдэгийг анхаарвал зохионо. Ер нь өвчтэй хүн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу зохих эмчилгээг тасралтгүй нарийн дэглэмтэй хийлгэх нь энэ осолтой өвчний үед удаан хугацаанд хараагаа муудуулахгүй байхын үндэс болно. 

Эх сурвалж: Emch.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.