Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” аянд нэгдэхийг уриалж байна
Нийгэм

“Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” аянд нэгдэхийг уриалж байна

Урлаг Урлаг29/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
haluun1518828822015012912199183574312015-01-29-12-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жилийн жилд төрөлт нэмэгдэж байгаа. Харин Монгол улс шинэ хүнээ угтах байр нийслэлд хангалтгүй байгаа.  Тиймээс  4-р амаржих газрыг байгуулах ажлыг эхлүүлсэн ч өнөөдөр тус барилгыг “царцаагаад” байгаа. Тэгвэл энэ барилгын ажлыг  түргэтгэх зорилгоор 2-р амаржих газрын  мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе”  аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд  “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе”  тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Тоглолтод Монгол рок, попын төлөөлөл болсон хамтлаг дуучид  оролцох бөгөөд тоглолт 2015-02-13-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд болно.  Тоглолтын болон аяны дэлгэрэнгүй мэдээллийг 9974-8016 болон 9925-2540 дугаараас тодруулах боломжтой. 

Тэрбээр хөрөнгө оруулалт байхгүй нь улмаас зогсоод буй 4-р амаржих газрын барилгыг барьж ашиглалтад оруулахаар шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.  Тухайлбал

Хандивын  тоглолт зохион байгуулах
Хандивын  хайрцаг ажиллуулах
Үүрэн  холбооны  операторуудтай хамтарч  ажиллах
Байгууллага, нэгж бүрээс  дэмжлэг авахаар төлөвлөөд байгаа юм.  
Тоглолтод оролцох хамтлаг дуучдын тоо нэмэгдэж байгаа юм.  Иргэн та тоглолтыг үзэх болон  хандивын данс болох Хаан банкны 5003-9108-84  О.Энхмаагийн данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.  Тэрбээр аяны хүрээнд хэн хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг тайлагнах ажээ.  

Дашрамд дурдахад, 4-р амаржих газар нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон 2.4 га газарт 300 ортой  байхаар төлөвлөгдөн баригдаж байгаа. Уг барилгын ажил одоогийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.  Тодруулбал,  "А" блокийн ажил 90 хувьтай, харин "Б" блок 60 хувьтай. Уг төрөх эмнэлгийн барилгын зураг төслийг “Дарханстрой” ХХК, “Марсконстракшн” ХХК, барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пумаконстракшн” ХХК гүйцэтгэх юм. Шинээр барьж буй Нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилга нь үндсэн таван блоктой байх юм. "А" блок нь  техникийн болон зоорийн давхартай нийт найман давхар байх аж. Б, М, Г блокууд долоон давхар, Д блок нь хоёр давхар, Е блок нь нэг давхар байхаар барилгын зураг төсөлд тусгажээ. 

Х.Баярмаа 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.