Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»А.Алтангэрэл “Төгсгөлгүй” танго балет дахин тайзнаа
Нийгэм

А.Алтангэрэл “Төгсгөлгүй” танго балет дахин тайзнаа

Урлаг Урлаг03/02/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10960244_335351209993144_2414958130812882339_o4666063332015-02-03-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр энэ улирлын тоглолтын хөтөлбөртөө шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барьж байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг хоёрдугаар сарын 8-ны өдөр 17:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна. Уг бүтээлийг тавихдаа Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид маань зорьж байна.

    Бүтээлд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох үнэнч хайр сэтгэлийн тухай хүүрнэх бөгөөд хайрын танго бүжгийг сонгодог балеттай хоршуулан дэглэсэн өвөрмөц тавилттай бүтээл юм. Мөн тайз нь өнөөгийн хотын амьдралыг харуулсан шийдэлтэй байна гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.