Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бүүвэй” уянгын драмын жүжиг удахгүй тайзнаа…
Нийгэм

“Бүүвэй” уянгын драмын жүжиг удахгүй тайзнаа…

Урлаг Урлаг25/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tuslamj8409961592015-02-25-12-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   

  "Бүүвэй" Уянгын драмын жүжиг гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд хоёрхон удаа тоглогдох гэж байна. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, УГЗ  Н.Ганхуяг ажилласан бол зураачаар- О.Баярмагнай ажиллажээ. Харин дүрүүдэд- Нандин- Т.Хулан /СТА/ Дулам- С.Сарантуяа /МУАЖ/ Үнэнбат – Б.Тамир, Очирсүрэн -Г.Амгаланбаатар /СТА/ Өлзий  – Ц.Цэрэнболд /СТА/ нар тоглосон байна. 

     Очирсүрэн өөрийн багын найз болох хамгийн итгэлт анд Үнэнбатад эхнэр Нандингаа захин, харь нутгийг зорьж таван жил сураггүй болжээ. Тэрээр нэг л өдөр эх орондоо эхнэр дээрээ ирэхээр болно. Гэвч түүнийг ирэхэд эхнэр Нандин захиж үлдээсэн найзынх нь хүүхдийг тээж, Хамгийн итгэлтэй найз Үнэнбат нь түүнийг ирмэгц эхнэрийг нь өөрөөсөө түлхэнэ. Энэ бүхэнд цөхөрсөн Нандин хүүхдээ авхуулах шийдвэр гаргасан байна. Эх хүний зөн совингоор Дулам хөдөөнөөс хотод охин дээрээ ирсэн нь Нандингийн төлөвлөгөөг нураана. Охиноо хүүхэдтэй болсоныг нь мэдсэн Дулам хөл нь газар хүрэхгүй баярлаж хажуу айлд амьдрах Өлзийг хүүхдийн эцэг гэж бодсоноор жүжиг үргэлжилнэ.

     Энэ жүжгэнд хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын  бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрэлээр даван туулаж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BTS-ийн Жимин Парисын загварын долоо хоногт “Dior”-ын элч төлөөлөгчөөр оролцлоо

24/06/2026

“Фантастик” продакшн дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

24/06/2026

Шинэ төрөл зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэв

24/06/2026

“Backrooms” A24 студийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо

24/06/2026

Жонгүгийн “Seven” дуу “Spotify”-д гурван тэрбум гаруй удаа тоглогджээ

24/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.