Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 21. Буд гараг. Хонгорцог одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Биеэ сувилах, эрч хүчээ нөхөх өдөр. Сансрын энергийн өөрчлөлтийн улмаас хар дарж зүүдлэх, биеийн байдал тавгүйтэх, өвчин нүүрлэж болзошгүй. Дарга удирдлага, муу санаатнуудын зүгээс саад тотгор учруулах төлөвтэй. Алдаа гаргавал зорилгодоо хүрч чадахгүй. Хайр сэтгэлийн фронтод нааштай хандлага ажиглагдана. Гэхдээ гэнэтийн таагүй мэдээнээс болоод хайр дурлалаа түр мартах хэрэг гарна. Таны зүүд удахгүй биелнэ.
Үхэр (4/20-5/20)
Бүхий л харилцаа холбоонд таатай өдөр. Зорьсон зорилгодоо хүрэх замд тохиолдох бүхий л сорилт шалгалт болон саад тотгорыг та даван туулж чадах болно. Таны эрүүл мэндэд аюул нүүрлэж байгааг од гарагс сануулж байна. Биеийн хүчний болон сэтгэл санааны хэт их ачаалал, аз туршсан эрсдэлтэй ажил хөдөлмөр, ялангуяа хэрчиж, хөрөөдөх, цахилгаан багаж хэрэгсэлтэй ажиллах, хурдтай явах зэргээс аль болох зайлсхий.
Хамтатгах (5/21-6/21)
Үдээс өмнө сэжиг тээнэгэлзэж, урам хугарах болно. Хамтрагчид, дээд тушаалын хүмүүстэй харьцах харьцаанд асуудал үүснэ. Бууж өгөлгүй тухайн нөхцөлд зохицон өөрийн уйлдлээ алхам алхмаар тооцоолон урагшла. Сайныг хүсэгчдийн зөвлөгөөнд итгэх хэрэггүй. Хүүхэд энэ өдрийг баяр хөөртэй болгоно.
Мэлхий (6/22-7/22)
Аз хийморьтой өдөр. Оддын таатай байрлалын ачаар та янз бүрийн салбарт өөрийн ур чадвараа харуулж чадна. Нийтэч байж, хариу алхам хурдан хийх хэрэгтэй. Өнөөдөр та үүссэн бүх асуудлыг хялбархан шийднэ. Эртний нандин хүслээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрийн өмнө шударга байж чадвал, мөн зөн совингийнхоо ачаар ямар ч хүнд хэцүү байдлаас та нэр төртэй гарч чадна. Найз нөхөд болон хамтран ажилладаг хүмүүстэй харьцах харьцаагаа зохицуулж, хийж болох бүх зүйлийг мэдэрч хий.
Арслан (7/23-8/22)
Шинэ зүйлийг олж мэдэх, оюун ухаанаа төвлөрүүлэх өдөр. Өөрийн мөнгө санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахад амжилт олох болно. Худалдан авахад ашигтай байх ба ялангуяа гоёл чимэглэлийн зүйлс, үнэт эдлэл, гэрт хэрэглэх эд юмс. Өдрийн хоёрдугаар хагаст сүм хийдэд очих, ганцаар байж бясалгах, оюун ухааны болон сонгодог ном зохиол уншихыг од гаригс зөвлөж байна. Эрүүл мэндтэй холбоотой ялимгүй асуудал гарах бололтой. Усан эмчилгээ танд ашигтай.
Охин (8/23-9/22)
Эгзэгтэй өдөр. Одод таны замд их хүндрэл гарч ирэхийг үгүйсгэхгүй байна, ялангуяа таны бодол санаа нь эрсдэлтэй зүйлд татагдан орж байна. Сэтгэл санаа болон бүтээлч сэтгэлгээ, сексийн боломж мэдэгдэхүйц буурна. Хуримтлагдсан туршилагаа тунгаах ба ирээдүйн төлөвлөгөөгөө хийхдээ алдаагаа тооцох хэрэгтэй. Магадгүй таныг хүнд байдлаас гарахад үнэнч нөхрийн эсвэл хамтрагчийн тусламж ирж магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Эрч хүч буурах өдөр. Ихэнх хүмүүс ядрах, азгүйтэл, зэвүүцэл их хүчтэй байх нь. Энэхүү сэтгэл хөдлөлөө барихыг хичээгээрэй. Бодлогогүй алхам хийх, таагүй байдалд оруулах зүйл бүү хий. Хамгийн тааламжтай газар бол таны гэр байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Хөлөө гэмтээх, хутга мэсэнд зүсэгдэх магадлалтай учир болгоомжтой бай. Хайр дурлалын харилцаа зөвшилцөлд хүрнэ. Та хоёр хэрэв тусдаа амьдардаг бол хэн нэгнийдээ нүүн ирэх талаар ярилцах хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Зөрчилдөөнтэй өдөр. Энэ өдөр нь танаас шийдэмгий үйлдэл, цөхрөлтгүй оролдлого, саад тотгорыг даван дуулах чадварыг шаардана. Боломжит азгүйтлээс сэргийлэхийн тулд зарим нэг асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулаарай. Ажил хэргийн амжилт нь зөвхөн үзэгдэх төдий харагдана. Дотны хүн тань ая дангүй ааш авир гаргаж, таныг хуурах магадлалтай. Өдрийн хоёрдугаар хагаст эрүүл мэндийн талаар асуудал гарахаар байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Хуримтлагдсан болон эхлүүлсэн ажлаа дуусгахад тааламжтай өдөр. Яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа асуудлуудыг нэг тийш болгоход магадгүй таны найз нөхдийн дэмжлэг хэрэг болно. Тэвчээргүй байдал, хөнгөн зан нь ажлыг дуусгахад саад болно. Эрсдэлтэй худалдаа наймаа алдагдалд хүргэнэ.
Матар (12/22-1/19)
Тааламжтай өдөр. Өнөөдөр та шинээр ажил эхлүүлж байгаа бол амжилт таных. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ мэдээ мэдээлэл цуглуулж, дахин боловсруулалт хийх нь ач тусыг олоход таатай. Та өөрийн чадал, эрч хүчийг зөв зохистой ашигласнаар нэр хүндээ болон санхүүгээ сайжруулж чадна. Гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үүний төлөө мятрашгүй тэмцэхийг одод танд сануулж байна.
Хумх (1/20-2/18)
Улсын болон нийгмийн үйл ажиллагаанд таатай өдөр байна. Од гаригс ажил терөл болон аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эртний болон олон судлагдсан аргыг сонго гэж зөвлөж байна. Ажлын асуудалд овсгоотой, самбаатай ханд. Хүлээж авсан ажлаа сүүлийн мөчид үгүй гэсэн хариулт өгвөл нэр хүндээ алдахад хүрнэ. Тиймээс ойр дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг ав.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр. Мэргэжлийн цар хүрээгээ өргөжүүлэх, бүтээлч байдлаар шинэ санаа хайх, албан тушаал ахихад таатай өдөр. Магадгүй шинэ танилтай учирч амьдралын хэв маягийг бүрэн өөрчилнө. Магадгүй ашигтай санал хүлээж авна. Холын замд гарах, шинэ ажил, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, таатай нөхцөл байдлыг авчирна. Хэрэв та өөрийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлтийг хийхийг мөрөөддөг байсан бол энэ өдрийг сонго.