Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Жирэмсэн хүнд хэлж болохгүй үгс
Дуу хөгжим

Жирэмсэн хүнд хэлж болохгүй үгс

Урлаг Урлаг12/03/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cord-blood-Pregnant-woman-and-family-645x3602409901692015-03-12-10-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1. “Дахиад л идэж байгаа юм уу???”
Жирэмсэн эхчүүд (ойролцоогоор 6 сар орчимтой)-ийн хоолны дуршил ихээхэн өсдөг. Учир нь өдөр ирэх тусам томорч буй хүүхэддээ хэрэгтэй шим тэжээлийг өгөхийн тулд шүү дээ. Жирэмсэн хүний их идэхийг ховдогтой харьцуулж яасан ч болохгүй.
 
3. “Гэр муухай байна. Цэвэрлэхгүй юм уу?”
Дотроо ингэж бодсон ч амаараа яасан ч хэлж болохгүй. Энэ удаад чимээгүй өөрөө цэвэрлэчихвэл эхнэр тань ч гэсэн өөрийг нь хайрлаж байгааг илүү мэдрэх болно.
 
4. “Хүүхдийн өрөөний ханын цаасыг өөрөө мэдээд сонгочих оо!”

Танаас мэргэжлийн хүнд асуулт асуугаагүй байгаа тохиолдолд чин сэтгэлээсээ хандаж хариулсан нь дээр.
 
5. “Дахиад л хүүхдийн нэрний тухай ярилцах гэж үү?!”

Эцэг эх болоход хамгийн анхны гэрийн даалгавар бол хүүхдийнхээ нэрийг сонгох. Иймд хэдэн нэрээ олон дахин ярилцсан ч байсан уйгагүй ярилцах л хэрэгтэй.
 
6. “Дахиад хүүхдийн хувцас авах гэж байгаа юм уу?”
Эхнэр тань хүүхдийн хувцас худалдан авч буй нь төрөх үйл явцдаа бэлдэж байгаа учраас энэ асуудлыг өөрт нь үлдээсэн нь дээр шүү. /Гэхдээ Монголчууд “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий….” гэж ярьдаг./
 
7. “Хурдан алх л даа!”
Гэдсэндээ хүүхэд тээж буй хүн хурдан хурдан алхахад хэцүү шүү дээ. Санаандгүй ингээд ам алдсан бол хариу үйлдэл нь сэтгэлээр унагахаар байсан ч тэсэхээс өөр аргагүй л болно.
 
8. “Иймхэн юман дээр битгий уйл л даа.”

Гормоны өөрчлөлтөөс үүдэн хэт сэтгэл хөдлөмтгий болдог тул жижигхэн зүйл дээр ч гэсэн уйлах болно. Иймд аль болох аргадаж тайвшруулж өгөөрэй.
 
9. “Нөгөө ногоон алим байхгүй байсан болохоор оронд нь улааныг авчихлаа.”
Жирэмсэн эмэгтэйд гэнэт яг нэг тодорхой зүйл идэхийг идэх хүсэл хаанаас ч юм бэ төрдөг. Хэрвээ танай эхнэр таныг ямар нэг зүйл аваад ир гэсэн бол яг л тэр юмыг нь олтлоо гэртээ харьж болохгүй. Гар хоосон харих тухай бодоод ч хэрэггүй.
 
10. Хүүхэд өсгөх тухай ном унших

Та яадаг ч байсан дор хаяж нярай хүүхдийн тухай нэг ном уншаарай. Хүүхэд төрсөний дараа заавал танд хэрэг болох болно.
 
11. “Хүүхдийн өрөөг одооноос бэлдэх хэрэг байна уу?”
Жирэмсэн эмэгтэй ирээдүйн хүүхэддээ зориулж бүхий л зүйлийг бэлэн байлгахыг хүсдэг нь эх хүний зөн совинтой холбоотой.
 
12. “Би ч гэсэн хэцүү байна!”
Эхнэр нь жирэмсэн үед эрэгтэйд ч мөн адил хэцүү бэрхшээлтэй зүйлүүд тохиолдоно. Гэвч жирэмслэж хүүхэд төрүүлэх нь түүнээс хэдэн зуу дахин илүү хэцүү гэдгийг бүү мартаарай.
 
13. “Тэр жүжигчин гоё биетэй шүү тээ. Хүүхэдтэй гээд боддоо”
Төрсөний дараах өөрийн бие галбирт санаа зовох эхчүүд олон байдаг. Тиймээс жүжигчин одуудын гоё биетэй гэсэн үгийг нөхрөөсөө сонсоод баярлахгүй нь тодорхой билээ.
 
14. “Хамт эмнэлэг орох хэрэггүй биз дээ?”
Нөхөр нь хамт эмнэлэг орох шаардлагагүй байж болно. Гэвч нөхөр нь хамт байвал жоохон ч гэсэн эхнэр нь тайвшрах нь лавтай. Дээрээс нь эход харагдах хүүхдийг харахад нөхөр нь хамт байвал илүү жаргалтай байх болов уу.
 
15. “Ойрд ядарч байна уу?”
Жирэмсэн юм чинь мэдээж ядарч байгаа. Тиймээс ийм утгагүй асуулт бүү тавиарай.
 
16. “Жирэмсэн хүнд санаа зовох зүйлүүд гардаг ч сүртэй санаа зовох хэрэггүй ээ. Зүгээр зүгээр”
Эрэгтэй нь зүгээр гэж хэлсэн ч үнэндээ тийм бус. Тийм зүйл хэлэхгүй байсан нь дээр. Эхнэр тань хэтэрхий санаа зовж байгаа байж магадгүй. Харин юу ч болоогүйд та талархах хэрэгтэй.
 
17. “Жирэмсэн болвол би лав тэвчиж чадна аа”
Тийм байж магадгүй. Гэхдээ ийм зүйл хэлээд хэрэггүй. Яагаад гэвэл жирэмсэн байна гэдэг эрэгтэй хүний төсөөлж байгаагаас хамаагүй хэцүү зүйл юм.
 
Сүүлд нь хэлж болохгүй үг биш хэлэх ёстой үгийг танилцуулж байна.
“Чамайг чин сэтгэлээсээ хүндэлж байна.”
Заавал ингэж хэлэх хэрэггүй ч эхнэртээ хайртай гэдгээ ямар нэгэн байдлаар хэлэх хэрэгтэй.
 
Дээрх үгсийг толгойндоо тогтоож сайн нөхөр, сайн аав болоорой.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин цол хүртлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.