Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 22. Санчир гараг. Суулга одтой, 2 хар мэнгэтэй улаагчин Могой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрүүл мэнд хямарч болзошгүйг анхаар. Энэ өдөр олон нийтийн газар, бөөн хүн цугларсан кино театр, талбай зэрэг газарт очихоос зайлсхийсэн нь дээр. Яагаад гэвэл өнөөдөр иймэрхүү газарт үймээн самуун дэгдэх, зодоон цохион болох, хүчирхийлэл гарах магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүллээ. Таны биеийн байдал тийм ч сайнгүй байгаа тул хийх ажлаа маш сайн төлөвлөх хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын хүч нэмэгдэхийг билэгдсэн өдөр. Үхэрнүүдийн биологийн нөөц мэдэгдэхүйц өснө. Энэ өдөр та ухаан орж ертөнцийг шинээр харж чадна. Ажил хэрэгч, тууштай загаснууд амьдралын шинэ орчинг байлдан дагуулж чадна. Амьдралын орчинг өөрчлөх, шилжих, амьдрах орчин байрлалаа өөрчлөх ба иргэншилээ солих хэрэгтэй. Цаашдын үйл явдлын өрнөл нь танаас болгоомж, дүгнэж цэгнэхийг шаардах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Урьдчилан бэлдээгүй байж гэнэт аян замд гарч болзошгүй. Таагүй мэдээнээс болоод төлөвлөөгүй үрлэг зардал гарах байх. Санхүүгийн асуудлаа эртхэн зохицуулахгүй бол алдагдалд орж болзошгүй. Энэ шалтгаанаар ойр дотны хүмүүстэй харилцаа хүндрэх магадлалтай. Өнөөдөр амрагийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах хэрэггүй гэж одод зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Хувийн амьдралд эсрэг тэсрэг хандлага ажиглагдана. Та өнөөдөр нэр хүндээ эсвэл үзэл бодлоо идэвхтэй хамгаалан, идэвхтэй тэмцэх байх. Энэ тулаанд гэнэт үйл явдал танд ашиггүй тал руугаа эргэж магадгүй. Өөрөөр хэлбэл зөрчилдөөний дүнд та ялагдаж мэднэ, иймээс та амбицдаа бүү хөтлөгд. Харин өгөөмөр сэтгэл гаргаж, биеэ барь. Үнэн болгоныг шууд хэлэх хэрэггүй байдаг юм.
Арслан (7/23-8/22)
Тогтвортой өдөр. Шалгалт сорилтын үе дуусаж, од гаригс танд өөрийн хайр ивээлээ дахин илгээж байна. Амарч тухлах, бодол сэтгэлээ өөрчлөх, эргэлзээ тээнгэлзээг давахад таатай өдөр. Таныг сонирхолтой уулзалтууд болон шинэ учрал хүлээж байгааг энэ өдөр зөгнөж байна. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл төрөхийн зэрэгцээ ойр дотны хүнтэй хийх итгэл төрүүлсэн уулзалт ярилцлагаар өөрийн дотоод ертөнцийг нээн харуулах боломж олдоно. Оюун билэг, онгод хийморь өсөн нэмэгдэнэ. Таниас их хэмжээний мөнгө зарцуулахыг шаардаж, та үргэлж хойш нь тавьдаг гэр бүлийн асуудлаас зугатаж чадахгүй.
Охин (8/23-9/22)
Сэтгэл сэргээсэн өдөр. Найз нөхдийн, аль эсвэл төрөл төрөгсдийн өнөөдрийн айлчлал танд цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг өгөх бололтой. Ихэнх охиныхонд нэр алдарт хүрэх, дээд зэргээр наргиж зугаацах, хөгжилдөх хүсэл төрөх болно. Үдээс хойш ойр дотны хүмүүсийн хэн нэгэнтэй маргаан үүсэж болох тул болгоомжтой байхыг сануулж байна. Энэ өдрийг гэр орны ажил, гэр бүлийнхэн, үр хүүхдүүддээ зориулаарай. Хайр сэтгэл, янаг амрагийн харилцаанд та бүхэн сэтгэл хангалуун амжилттай байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Эрс бодлогогүй үйлдэл нь таагүй байдлын шалтгаан болж мэднэ. Буруу дүгнэх алдаатай дүгнэлтэнд хүргэнэ. Энэ өдөр та тооцоо болон нягт нямбай байдлыг шаардсан ажил хийсний хэрэггүй. Хэнд ч өөрийн төлөвлөгөөний тухай бүү ярь. Зугаалах аялалаар явахаас зайлсхий. Өдрийг гэртээ ойрд хийж чадаагүй гэрийн ажлаа хийж өнгөрүүлбэл таатай.
Хилэнц (10/23-11/21)
Өөртөө анализ хийх өдөр. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж хэт нэмэгдсэнээс болоод гэр бүл болон ойр дотныхонд чинь сөргөөр нөлөөлж магадгүй. Учир нь тэдэнд таны энэ зан байдал төдийлөн таалагдахгүй бөгөөд үл ойлголцох байдал ч үүсч мэднэ. Цаашлаад таныг гэх тэдгээр хүмүүсийн сэтгэл холдож, тэднийг гомдоож ч мэдэхээр асуудал үүснэ.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр таны уур цухал дээд цэгтээ хүрэх ба сэтгэл хөдлөлөө удирдан жолоодоход суралцах хэрэгтэй. Учир нь таны сэтгэл хөдлөл хил хязгаараас даван гарах ба гаргаж байгаа үйл хөдлөл тань зөв юм шиг санагдаж байвч үнэн хэрэг дээрээ тийм эсэх нь эргэлзээтэй байна. Магадгүй, гэр бүлд болж байгаа зүйл танд нэг их сонин биш байж төлөвлөсөн ажлуудаас хоёрдугаарт тавигдах бололтой. Ачааллаас үүдэж биеийн байдал огцом муудах учраас өдрийг гэртээ өнгөрүүлэхийг зөвлөж байна. Хэрчим нимбэгтэй халуун цай болон сонирхолтой ном зохиол нь таныг тайвшруулна.
Матар (12/22-1/19)
Осол сүйрэл, өвчин болон таагүй үйл явдлууд тохиолдож болзошгүй. Авто машинаар зорчихдоо анхаарал болгоомжтой яваарай. Ойр дотны хүмүүс болон эцэг эхтэй холбоотой хүндрэлтэй асуудал үүсэх бололтой. Хайртай хүнтэй харилцах харьцаагаа бүр мөсөн тасалж салах, харилцаагаа үргэлжлүүлэх эсэх нь зөвхөн таны үйл хөдлөл, үг ярианаас хамаарна. Архи дарс ууж, биеэ зүй бусаар авч явах нь таагүй зүйлд хүргэх нь лавтай. Найз нөхөд, төрөл садандаа мөнгө болон эд материалын зүйлээр болон сэтгэлийн дэм тус өгөх шаардлага гарна.
Хумх (1/20-2/18)
Аялалаар явах, салхинд гарах, харилцаа холбоогоо тэлэхэд тохиромжтой өдөр. Шинэ танилын зарим нь таны хувь заяанд хүчтэй нөлөөлөх бололтой. Нөлөө бүхий ивээн тэтгэгчийн ачаар амжилтад хүрэх магадлалтай. Биеийн байдалдаа анхаар. Өөх тостой хоолноос татгалз, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Танихгүй хүмүүстэй сөргөлдөх, ойр дотны хүнтэй маргахаас зайлсхий. Одод таны талд байгаа ч заримдаа ялалт нь ялагдлаас ч дор байх нь бий.
Загас (2/19-3/20)
Идэвхитэй, бүтээлч өдөр. Үйл явдлын эргэлт таныг бүхэлд нь залгих болно. Та, даалгаврыг бүтээлчээр шийдэх, гэр орон, орон байрны ая тухтай байдлыг сайжруулахаар чармайн ажиллана. Худалдаа наймааны ажил, мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд амжилт дагалдах магадлалтай. Биеийн тамир, спортоор хичээллэх, болон дурын биеийн хүчний ажлыг эрхлэхэд тохиромжтой өдөр.