Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Норманд Ходжес: Би Америкийн сайн сайхны төлөө л Мерилин Монрог хороосон
Нийгэм

Норманд Ходжес: Би Америкийн сайн сайхны төлөө л Мерилин Монрог хороосон

Урлаг Урлаг16/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4-16-15_700x7007036654182015-04-16-15-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Виржиниа мужийн Норфолк дахь “Sentara General Hospital” эмнэлэгт үхлүүт байгаа Тагнуулын төв газрын ажилтан асан 78 настай Норманд Ходжес дуулиант мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр 1959-1972 оны хооронд ТТГ-ын 37 захиалгат аллагын гүйцэтгэгчээр ажилласнаа дэлгэсэн юм. Норманд Ходжес ТТГ-т 41 жилийн турш дээд түвшний тусгай мэргэжилтнээр ажиллажээ. Онц мэргэн буудагч, тулааны урлагийн мастер, тэсрэх бодис, хор хэрэглэх гойд чадвартай түүнийг ТТГ-аас гадна бусад тусгай албад ч АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүсийг устгахад ашигладаг байсан гэнэ.

Тэрээр аллага бүхнээ тод санадаг, бүгдийг нь АНУ-ын газар нутагт үйлдсэн гэдгээ ч хэлжээ. Улс төрийн аллага үйлдэн АНУ даяар тэрс үзэлтнүүдийг устгах үүрэг бүхий таван гүйцэтгэгчтэй тусгай бүлгийн гишүүн байсан аж. Норманд Ходжес ихэвчлэн тэрс үзэлтнүүд, улс төрийн зүтгэлтнүүд, сэтгүүлчид, үйлдвэрчний эвлэлийн удирдагчдын аминд хүрдэг байсан ч АНУ-ын ашиг сонирхолд аюул учруулах үзэл бодолтой хэд хэдэн эрдэмтэн, урлагийн зүтгэлтнүүдийн аминд хүрснээ ч хэлжээ.

Түүний алсан цорын ганц эмэгтэй бол Холливудын алдарт жүжигчин Мерилин Монро аж. Дарга нар нь түүнд нэрт жүжигчин бүсгүйг АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди төдийгүй коммунист Кубын удирдагч Фидель Кастротой ч унтаж үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж буй гэж тайлбарлан хэлсэн тул тэрээр устгах тушаалыг гүйцэтгэсэндээ харамсаагүй гэнэ.

Норманд Ходжес энэ тухай дурсахдаа, “Миний дарга Жимми Хейворт надад Мерилин Монрогийн үхэл амиа хорлосон юм уу, эм хэтрүүлэн хэрэглэсэн мэт харагдах ёстой гэж хэлсэн. Урьд нь би эмэгтэй хүн алж байгаагүй. Гэвч тушаал бол тушаал шүү дээ. Би тэр аллагыг Америкийн сайн сайхны төлөө хийсэн юм шүү! Учир нь тэр жүжигчин бүсгүй Америкийн стратегийн нууц мэдээллийг коммунистуудад дамжуулж болзошгүй байсан юм. Иймд тэр үхэх ёстой, би аллагыг үйлдэх ёстой байлаа” гэжээ.

Мерилин Монрог 1962 оны наймдугаар сарын 5-ны шөнийн нэг цагийн орчимд хороожээ. Норманд Ходжес түүнийг унтаж байхад өрөөнд нь нууцаар нэвтрээд наркозонд хэрэглэдэг нембуталтай хлоргидрат бодисыг их хэмжээгээр тарьсан аж.

Ийм мэдээлэл хийсэн Норманд Ходжес үхлүүт байгаа ч энэхүү мэдэгдлийнх нь дараа Холбооны мөрдөх товчооныхон хамгаалалтдаа аван дахин мэдээлэл хийхээс сэргийлж байна.  

Норманд Ходжесын дарга Жимми Хейворт 2011 онд зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ. Таван алуурчнаас өөд болсон гурвынх нь нэрийг Норманд Ходжес дэлгэсэн ажээ. 

Эх сурвалж: Polit.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.