Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын 17. Бархасвадь гараг. Гар одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Арилжаа наймаа эрхэлдэг энэ ордныхны хувьд онцгүй өдөр болж өнгөрөх төлөвтэй. Тэд өнөөдөр мөнгө санхүүгийн асуудалтай тулгарч магадгүй. Эрсдэлтэй, хориотой арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Яагаад гэвэл энэ бүхэн хожим таны замд ноцтой саад тотгор учруулж болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын эрч хүч аажмаар буурч эхлэнэ. Таны зүгээс хийх үйл хөдлөлүүд таны эсрэг эргэх нь лавтай. Хувийн амьдралд хүндрэлүүд байх ба тухайлбал, төлөв даруу, ноомой байх гэсэн эрмэлзэл нь ойр дотны хүмүүс, төрөл төрөгсдийн санааг гонсойлгоно. Энэ өдөр аливаа амин чухал шийдвэрийг гаргахгүй байхыг хичээгээрэй. Тэгж эс чадваас ажлын хамтрагчтай харилцах харилцааг муутгаж, харьцаагаа таслах эрсдэлийг бий болгоно.
Хамтатгах (5/21-6/21)
Холимог өдөр. Энэ өдөр таны уран бүтээлийн эрч хүч ихсэж, онгод орохыг зөгнөхийн зэрэгцээ аз хиймортой байхыг билэгдэж байна. Өнөөдөр та зохион байгуулах чадвараа дайчилж, нөхцөл бйадалд зохицон, тэсвэр тэвчээр гарган, аливаа зүйлд бүтээлчээр хандах ёстой. Таны нэр хүнд мэдэгдэхүйцээр батжин бэхжих болно. Туулж өнгөрүүлсэн зам мөрөө эргэн харж дүгнэлт хийх боломж бололцоо гарна. Энэ сайн өдрийн цорын ганц таагүй зүйл нь та ойр дотныхонтой болон өөр хэн нэгэнтэй маргаантай байдалд орж болзошгүй байна. Ухаалаг зан, эелдэг харилцааг эрхэмлэн маргааныг удаан хугацаанд үргэлжлүүлэхгүй байхыг эрхэмлэ.
Мэлхий (6/22-7/22)
Таагүй өдөр. Шүүх цаазтай холбоотой маргаантай асуудлууд, зарим нэг зөрчил өнөөдөр танд ашиггүйгээр шийдвэрлэгдэх байх. Энэ өдөр та бараг бүх хүнтэй харилцан ойлголцолд хүрэхгүй. Түүнээс гадна ойр дотны хүндээ хэтэрхий өндөр шаардлага тавьснаар хэрүүл шуугиан дэгдээж болзошгүй. Ингэснээр таны сэтгэл хямрахад хүрэх нь байна.
Арслан (7/23-8/22)
Ашигтай чухал үйл явдал болох өдөр. Туршлага солилцох, эрүүл мэндээ бэхжүүлэх, барилга барьж эхлэхэд сайн. Бодит байдалд хандах хандлагаа өөрчилж чадвал аюултай нөхцөл байдлаас зайлсхийж чадна. Удаан хугацаанд хэрэгжих ажил хэрэг эсвэл нэмэлт үүрэг даалгавар давхар хариуцаж өөртөө ачаалалтай ажилла. Шинээр эхлэж буй ажил тань таныг маш их амжилтанд хүргэж магадгүй. Ажил болон гэр бүлийн амьдралаа хооронд нь зөв зохицуулснаар аз жаргалыг мэдрэх болно.
Охин (8/23-9/22)
Холимог өдөр. Өнөөдөр таны зам дээр хүнд асуудал тулгарах эсвэл ажлын түнштэйгээ үл ойлголцолд хүрнэ. Ямар нэгэн үл ойлголцсон байдлаас гарахын тулд дорвитой алхам хий. Үүний тулд байгалиас танд заясан зургаа дахь мэдэрхүйгээ ашигла. Хувийн амьдралын тань шинэ хайрын асуудал үл ойлголцол таагүй асуудлууд авчрахаас өөр зүйлгүй байна.
Жинлүүр (9/23-10/22)
Бүгдийн уучлах, гэмших, өөрийн алдаагаа ойлгох өдөр. Ойрын улсуудтай харьцахдаа тэвчээрээ гарга. Гарч болох зөрөлдөөнийг зүрх сэтгэлийн угаас нээлттэй ярилцаж шийднэ. Ашигтай санал ирж болно. Том гэрээ хэлцэл хийхийн өмнө янз бүрийн эрсдэлийг алга болгох хэрэгтэй. Өнөөдөр бүхнийг алдах эрсдэлтэй байдалд байна. Өөрийн үүрэг даалгавраа биелүүлэхэд анхааралтай ханд. Найз нөхдийн туслалцаанд бүү найд.
Хилэнц (10/23-11/21)
Ачаалалтай өдөр. Ялангуяа энэ ордны эмэгтэйчүүдэд хүнд өдөр байна. Амьдралын чадамж буурсан үе байх бөгөөд гэр бүлд асуудал үүсч мэднэ. Мөн ажилдаа хайхрамжгүй хандах нь алдаа гаргах гол хүчин зүйл болно гэдгийг санаарай. Харин эрчүүдэд энэ өдөр эсэргээрээ байх бөгөөд одод ивээж байх болно. Таныг гэнэтийн бэлэг, сайн мэдээ, хожил хүлээж байна.
Нум (11/22-12/21)
Таатай болон таагүй гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байх өдөр. Таны үзүүлэх хариу үйлдэл тань ямар ч эмх замбараагүй, бас урьдчилан таахын аргагүй байх бололтой. Эрх чөлөөтэй байх гэсэн хүсэл тань гэр бүлийн харилцааг улам бүр хурцатгана. Дуугаа өндөрсгөж байгаагаа мэдрэх юм бол бусдаас холдон сэтгэл санаагаа тайвшруулах нь хамгийн зөв зам болно. Буулт хийж тэдний хүсэл бодлыг сонсон найр тавих нь зүйтэй. Ингэж эс чадваас хэзээ ч эргүүлж чадахгүйгээр харилцаагаа хурцатгаж салж сарнихдаа тулж мэднэ хэмээн анхааруулж байна.
Матар (12/22-1/19)
Хамтарсан үйл ажиллагаа явуулах, сэтгэл татсан санал, урам зоригийг бадраасан сайхан мэдээ хүлээн авах магадлал өндөр байна. Ажил хэрэг хамаг хүч чадал, цаг хугацааг шаардах учраас бүгдийг нарийвчлан тунгаасны эцэст шийдвэрээ гаргах хэрэгтэй. Эрсдэлтэй байж болох ажилд оролцох гэсний хэрэггүй. Нэгэн зүгт чиглэсэн байнгын идэвхгүй үйл ажиллагаанаас таны гаргах амжилт, олох орлого хамаарна. Энэ өдөр танд удаан хугацаанд мартагдахгүй байх ба амьдралын хувьд удаан хугацааны шинэ төсөл төлөвлөгөөг гаргахад хүргэнэ.
Хумх (1/20-2/18)
Таагүй өдөр. Өөрийгөө зэмлэн буруутгахын зэрэгцээ алдаагаа бусдад тохох оролдлого, мөн хувь заяандаа байнга гомдоллох нь ажил төрлөө урагшлуулахад саад учруулна. Өнөөдөр сансрын энерги өөрчлөгдөн хувирах тул амрагийн асуудалд ч таагүй нөлөөлнө. Хайр сэтгэлийн асуудлаа та шийдэж чадахгүй. Үйл явдалд хөндлөнгөөс нөлөөлөх гэсний хэрэггүй, ихэнх асуудал аяндаа арилна гэж одод зөвлөж байна.
Загас (2/19-3/20)
Бодож төлөвлөснөө хийж гүйцэлдүүлэх, бүтээж туурвихад таатай өдөр. Таны ур чадвар, чиглэсэн зорилгодоо хүрэх тэмүүллээс бүх үйл ажиллагаа нь, үр дүн, ажлын хамтрагчийн зүгээс үзүүлэх хүндлэл хамаарна. Өдрийн хоёрдугаар хагаст найз нөхөдтэйгөө уулзахаар төлөвлөхийг зөвлөж байна. Хайр сэтгэл, эвлэрэл найрамдал таны гэрт дахин орж ирэхийн зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлууд таныг орхин одох болно.
www.urlag.mn