Хавар болох цаанаа л нэг уйтгартай. Хавартай хамт чамайгаа үдсэн болохоор би хаварт дургүй. Энэ л үед би чамайг хэзээ хэзээнээс илүү ихээр үгүйлэн санах юм. Яг одоо би цонхоор харан зогсоод бас л чамайгаа бодож байна. Хаврын салхи цаанаа л нэг зэврүүхэн, цонх нэвт үлээх мэт сэнгэнэнэ. Хааяа хааяахан ганц нэг хүмүүс хаа нэг тийшээ яарч байгаа юм болов уу гэлтээ түргэн түргэн алхалан өнгөрнө. Урин дулаан цаг ирж байгаа юм болохоор гадаа тоглох хүүхдүүд, саравчинд нарлан суух хөгшидын тоо ихэсдэгийг эс тооцвол хавар цагыг чимэх өөр юу ч үгүй мэт. Ингэж цонхоор орчиныг ажин зогсохдоо ч хоромын төдий ч гэсэн чиний тухай, чамайг үгүйлэх хүсэл юм буурсангүй. Одооноос яг 2 жилийн өмнөх яг энэ л үед чи минь миний дэргэд байсан бол одоо чи миний дэргэд алга. Чамайг байсан гэх дурсамж л үлдэж. Бурхан надад чамайг минь бэлгэлчихээд буцаагаад аваад явчихсан. Бэлгэлсэн зүйлийг буцааж авч болдоггүй биз дээ. Чамтайгаа хамт байхдаа би хэнээс ч илүү жаргалтай байсан. Бид 2-г хамт байлгаж байгаад, чамтай минь учруулсаныг надад бурханаас заяасан хувь тавилан гэж би өдөр бүр баярлан талархдаг байсан. Харин одоо бол би бурхан байдаг гэдэгт итгэдэггүй.
Чи бид 2 ёстой л хувь тавилан гэлтээ сонин тохиолдлоор анх танилцаж билээ. Өвлийн нэгэн хүйтэн өдөр өглөө эрт хичээлдээ хоцрохгүйг хичээн яаран гүйж яваад замын хажуу талын мөсөн дээр халтирч унах шахаж байх үед хэн нэгэн миний гарнаас барин
-Хүүеэ болгоомжтой явахгүй яасан хурдан явдаг охин бэ? Үхлээ ш дээ. Зүгээрүү гээд босгоход нь
Халтирсандаа уур хүрэн бас болоогүй хүн түлхчихсэн юм шиг чам руу нээх муухай харж билээ. /Сүүлд нь чи надад тэгж хэлсэн/ Гэтэл чи минь өөдөөс хараад инээгээд зогсож байсан. Тэр үед намайг харж байсан чиний харж яг л хүүхдээ хайрлан энхрийлж, өвдсөн байх вий дээ гэсэн шиг санаа зовсон эхийн дулаахан харц шиг л санагдсан. Тэрхэн үед би чам руу муухай харсандаа хичнээн их санаа зовсон гээч. Ичсэндээ болоод үг ч дугарч чадалгүй. хий л хувцасандаа наалдсан цасыг гараараа арчингаа цааш алхсансан. Гэтэл сая халтирч унахдаа эвгүй гишигснээс болоод шагайндаа юм оруулчихсан байснаа мэдэрээгүй байсан. Магадгүй чиний тэр дулаахан харцанд ховсдуулчихсан байсан болохоор өвчинөө ч мэдэрээгүй байх. Дөнгөж чамаас салавуу үгүй юу шагайгаар тэсэхийн аргагүй өвдөж, цааш ганц ч алхах тэнхэлгүй болчихсон хий л шагайгаа барин хэсэг зогсож байтал дэргэд чи аль хэдийн буцаад ирчихсэн.
-Яасан хөлөндөө юм оруулчихсан байна. уу? Одоо яаанаа хаашаа ингэтлээ яарч явсан охин бэ? Ядаж энэ халтиргаанаар өсгийтэй гутал өмсөөд гүйж байдаг. Өвөл жаахан намхан өсгийтэй гутал өмсөх хэрэгтэй ш дээ. гээд л хэзээний миний танил, эсвэл ах минь ч юм шиг баахан сургаал айлдаж билээ.
Би хэсэг чимээгүй байж байснаа:
-Харин тиймээ хичээлдээ хоцрох гээд л тэгээд л гүйж яваад гэж сандчин байж арай яадан хэлэхэд
-Аан оюутан охин юм биз дээ? Оюутнууд ч ганган явахгүй бол болохгүй биз дээ гээд доогтой нь аргагүй инээхэд нь тэрхэн үед миний дургүй хүрч
-Заза би ингээд явчихна. Танд баярлалаа. гээд явах гэтэл
-Чи тэгээд ингээд явж чадах юмуу? Харахад хөл чинь их л өвдөж байгаа байх шиг байхын. Хичээл чинь хэдээс орохын? Хичээл ч чухал л байх л даа. Гэхдээ хөл чинь түүнээс илүү чухал шүү дээ. Гэр чинь аль хэр ойрхон юм. Гэртээ буцаж ороод ядаж давстай хар цайгаар шавьшихгүй бол ч удах тусам өвчин орох байх даа гэлээ.
– Гэр ч ойрхон л байна л даа. Тэр харагдаж байгаа 5 давхар цагаан байр гэхэд -Аан тиймүү уг нь гайгүй ойрхон л байгаа юм байна. Алив гишгэж чадахнуу. Би хамт яваад хүргээд өгөх үү гэснэээ. Заза алив би чамайг үүрээд явая гээд шуудхан миний гарыг татаад мөрөн дээрээ тавиулаад үүрчихэж билээ. Тэр үед хажуугаар өнгөрөх хүмүүсээс тэр тусамаа танихгүй хүнээр үүрүүлж явж байгаадаа чамаас хамгийн ихээр санаа зовон байсан ч яагаад ч юм би хариу ямар ч үйлдэл үзүүлж чадаагүй юмаа. Хэдийгээр би тийм ч дуу цөөнтэй охин байгаагүй ч гэсэн тэр үед яагаад юу ч дугарч чадахгүй байснаа бодохоор одоо хүртэл гайхаад байдгын. Бас чамд яагаад тэгтлээ итгэн үүрүүлээд хүртэл явж байснаа бодохоор ёстой л цаанаасаа л тохиох хувь тавилан гэлтээ байсан. Гэрийн үүдэнд ирээд:
-Заза одоо ингээд орж чадах юм байгаа биз дээ.Гэхэд нь
-Орж чаднаа. Танд баярлалаа. Баахан дараа удчихлаа уучлаарай гээд сая л нэг санаа нь амарсан байдалтай инээмсэглэн хэлэхэд
– Ийм хөөрхөн нүдтэй охин үргэлж инээж байх хэрэгтэй ш дээ. Түрүүчийнх шигээ муухай битгий харж бай. Чиний нүдэнд зохихгүй гэснээ.
-За тэгээд баярласан сэтгэлээ яаж илэрхийлэх гэж байна даа гээд бас л инээмсэглэв.
-Тэгэхэд би сандран юу вэ? одоо надаас юу нэхэх болоо. Яаанаа мөнгө гэвэл. Надад энэ хүнд хариуд нь өгчих их мөнгө байхгүй ш дээ. Одоо мөнгө авна гэвэл дотогшоо орж ээжээс л авахаас гээд л тэрхэн үед олон юм бодон зогстол
– Юун чухал царай гарган зогсдгын бэ дээ. Яасан янз бүрийн юм нэхэх байх гээд л бодоод л зогсоно уу. Битгий санаа зовоо би нээх их сүртэй хариу хүсэхгүй. Утасны дугаараа л өгчих. Энэ хүртэл үүрч ирсэн хүнд энэ зэргийн хариу бариж чадна. биз дээ. Яахав хааяа утсаар яриж инээлгэж байя гээд л бас л өөрөө инээмсэглэв. Одоо бодоход чи байнга л инээмсэглэж явдаг байж билээ. Сая л би анх удаа чиний царайг анхааралтай, сонирхон ажиж харахад яг өмнө минь миний мөрөөдөж хүсэж хүлээж байсан залуу дүрээрээ инээмсэглээд зогсож байсан. Тэгэнгээ би:
-Аан тэр болноо. Гэхдээ би тань руу залгая. Та харин утсаа өгчих. гэсэнд
– Алив утсаа өгж бай даа гээд над руу гараа өглөө. Би гайхас хийгээд утсаа өгтөл миний утаснаас өөрийнхөө утас руу залгаад
Энэ миний дугаар ингэж утасны дугаарыг чинь авахгүй бол чамайг залгахгүй гэдгийг мэдэж байнаа гээд инээмсэглээд:
-За баяртай сайхан танилцлаа. Дараа духтай сайн танилцанаа, одоо орж наад хөлөө давстай цайгаар шавьшихаа мартаваа, өвчин нь намдаад хавддагүй юмаа гэж хэлээд яваад өгсөн.
Тэр өдөрөөс хойш бид 2 өдөр болгон шахуу утсаар яриж, заримдаа бараг шөнөжингөө унталгүй мсж бичилцэнэ, хааяа уулзаж чиний яриаг сонсон элгээ хөштөл инээнэ, анх удаа л би тийм хөгжилтэй хүнтэй таарсан. Ямар ч зүйлийг хошин ярианд оруулахдаа чи сайн байж билээ. Ингэсээр нэг л мэдэхэд би өөрийн эрхгүй чамд дассанчихсан байсан.Чи дасахгүй байхын аргагүй сайхан, бас сайн залуу байсан. Яг л миний мөрөөдлийн, цагаан морьтой ханхүү минь байсан.
Бид 2 танилцсанаасаа 2 сарын дараа жинхэнэ хосууд болж, хэн хэнийхээрээ орж гарч, хамтдаа байдаг болсон. Чамайг би бусдад "Миний найз залуу " гэж хэлэхдээ бардам байдаг байсан. Бид 2-г харсан хэн ч " Та 2 үнэхээр тохирсон хосууд шүү. Атаархмаар гээд "Амраг хосын нүд адилхан байдаг ш дээ" гэж хэлэх болгонд нь би үнэхээр л бид 2 учрах тавилантай заяаны хосууд шүү гэж дотроо бодон баярладаг байлаа. Чамтай байхад цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд бид 2 үерхээд жил гаран болчихсон байсан. Энэ хугацаанд чи бид 2 нэг ч удаа муудалцаж, нэг ч удаа бие биенлүүгээ муухай ч харж үзээгүй. Гэтэл гэнэт л чи гадаад руу сургуульд явахаар болсон. Бүүр 3 жилээр явах боллоо гэж хэлэхэд чинь миний дээрээс тэнгэр нураад ирэх шиг л болсон. Чамд ч гэсэн надаас сална гэхэд хэцүү байсныг чинь тэр үедээ би ойлгоогүй байсан. Чамайг надаас салаад гадаадад очоод бүүр ирэхгүй бол яаанаа, надаас өөр хүнтэй болчихвол яаанаа гэх зэрэг олон бодол тэр үед намайг зовоож байсан. Чамд ууралсандаа гомдсондоо болоод чамаас салаад гэртээ ирэхдээ би шөнөжингөө уйлж хоносон. Маргааш нь чамтай уулзахдаа яагаад ч юм би чамайг зүгээр л хараад суугаад баймаар байсан. Эргэж уулзахгүй ч юм шиг санагдаж, чамтай хамт байх хугацаа дэндүү богинохон байсан болохоор би юу ч хийхээ мэдэхгүй, чамтай юу ч ярихаа мэдэхгүй хий л чиний хайр халамжыг уулзахгүй байх өдөр болгоныхоо тоогоор нөхөж авахыг хүссэндээ тэвэрт чинь л эрхлээд баймаар байсан. Тэр үед цаг хугацааг яг энэ хэвээр нь зогсоогоод өгөөч гэж би бурханд залбиран, сэтгэл дотороо уйлж байсан. Чамд ч гэсэн тэр үед надаас илүү хэцүү байсан байх даа гэж бодохоор би зөвхөн тэр үед өөрийгөө л бодож чамаас л авахыг хүсэж байсан болохоос чамд ямар байгаа болоо гэж ганц ч удаа бодож байгаагүй. Нэг л мэдэхэд чиний явах өдөр болж, чамайг онгоцны буудлаас үдэж өгөхөд чиний минь нүдэнд нулимс цийлэгнэн:
-Миний хөөрхөн гүнж "Битгий уйлаад бай" хөөрхөн нүд нь муухай боллоо.
Найз нь дагаж уйлах гээд байна. Чамд нулимсаа үзүүлмээргүй байна. Би очоод холбоо барьж байх болохоор битгий санаа зов. Бид 2-н бие салж байгаа ч гэсэн. Найз нь чамайг сэтгэлдээ авч явж байгаа. Тийм болохоор 2-уулаа сэтгэлээрээ хамт байх болно. 3 жил хурдан , нэг л мэдэхэд би чам дээрээ буцаад ирнэ. Миний найз харин сургуулиа сайн төгсөөд, сайн ажилчин болоод байж байгаарай, буцаж ирээд 2-уулаа яриж байсанаараа нүсэр том хурим хийгээд 5 хүүхэдтэй болоод сайхан амьдрах болно. гэж хэлээд уруул дээр үнсэхдээ чиний нулимс хацар дээр минь дусалж байсан. Би юу ч хэлэх тэнхэлгүй уйлахаас өөр ч юм юу ч хийж чадахгүй байж байгаад чамайгаа үдэж байсан. Одоо бодоход тэр үеийн бид 2-н салалт юу ч биш байсан. Дахиад уулзана ш дээ гэж бодсон ч гэсэн 3 жил гэдэг 30 жил шиг л санагдаж байсан. Гэвч одоо чамайгаа 30 жилийн дараа ирнэ гэсэн ч би
хүлээж чадна.
Чи минь яваад сар, 2 сар, 3 сар болсон ч чамаас минь ямар ч сураг гараагүй. Чамайг би msngert ороод ирнээ гээд өдөр, шөнөгүй нүдээ чилтэл хаашаа ч гарахгүй бүтэн 3 сар хүлээсэн. Тэр өдөрүүдэд надад үнэхээр их хэцүү байсан. Хэзээ над руу залгах бол, шөнө ч гэсэн ороод ирэх боловуу гэхдээ би сүүлрүүгээ шөнө ч унталгүй тэнэг хүн шиг комьпютерийн дэлгэц ширтээд хичнээн цаг ч сууснаа мэдэлгүй өглөө болгодог байлаа. Найз нөхөд гэрийнхэн алинтайгаа ч холбоо барихгүй байгаа гэхэд нь би бүүр ихээр гайхаж арай надаас салах гэсэндээ худлаа хэлж явсын биш байгаа даа гэж хүртэл бодож, цаг үргэлж чамайг бодон шаналсаар би гэдэг хүн яг л галзуу хүн шиг болсон байсан. Ааш зан, сурлага гээд урьдын миний бүх зүйл тэр 3 сарын дотор орвонгоороо өөрчлөгдөж. Намайг гэх нэр л үлдсэн байсан.
Нэгэн өдөр найзтайн нь msngert тааралдаад асуутал :
– Уг нь бид нарын хэнийг нь ч чамд битгий хэлээрэй гэж. Бадрал хэлсийнмаа гэхдээ би чамайг мэдэж байх ёстой гэж бодож байна.
Үнэндээ Бадрал сурах гэж яваагүй. Хагалгаанд орох гэж явсын. Бид нарын хэн хэн нь түүнийг буцаад эрүүл саруул болно гэж итгэж байсан. Бадрал ч гэсэн өөрөө тэгж бодсондоо чамд хэлээгүй байх. Гэсэн ч хэлэхгүй байж чадахгүй нээ. Бадрал сая нүдний хагалгаанд орсын.Багадаа тархиндаа гэмтэл аваад,
тэр нь цаашлаад нүд рүүгээ орсон гэсэн. Эндээс явахаасаа өмнө эмнэлэгт үзүүлэхэд нь гадаадад очиж л хагалгаа хийлгэхгүй л бол чи жилийн дараа сохорно гэж эмч нар хэлээд гадаад руу явахаар болсон юмаа. Гэсэн ч очоод хагалгаа хийлгэсэн боловч хэтэрхий их хугацаа алдсан байсан учраас хагалгаа нь амжилтгүй болсон гэсэн. Тэгээд чамд энэ тухай хэлбэл чамайг санаа нь зовно гээд хэлж байгаагаагүй гэсэн. Тэр чамд үнэхээр хайртай байсан. Тиймдээ ч чамайг дахиж харж чадахгүй байх вий гээд. Явахаасаа өмнө уйлаад ярьж байсан. Анх удаа л би түүнийг тэгж их шаналж, уйлж байхыг харсан. Тэр одоо чамайг харахыг, чамтай уулзахыг юу юунаас илүүгээр хүсэж байгаа. Гэвч тэр чамд тийм байдалтай байгаагаа харуулмааргүй байна гээд байгаа юмаа. Миний бодлоор чамайг тэрэнтэй ярих нь зөв байх гэж бодож байна. Тэрэнд одоо хэн хэнээс илүү чи л хэрэгтэй байгаа. гээд холбоо барих утасны дугаарыг нь өгсөн мессеж явуулсан байсан юм. Тэр үед би яахаа ч мэдэхгүй байсан. Дэмий хөшчихсөн юм шиг л дэлгэц рүү харан суусаар л байсан юм.. Яагаад надад энэ тухайгаа хэлээгүй юм бэ гэж бодох тусам түүнд гомдож нүднээс өөрийн эрхгүй том том нулимс урсаж байсан. Энэ хэдхэн үг миний сэтгэлд яг л аянга буулгачихсан юм шиг л хүнд зохиолт болсон. Гэвч би чамтай холбоо барих ямар нэгэн сэжүүр олсондоо, бас чиний тухай муу ч гэсэн мэдээ хүлээн авсандаа баярлан хурдхан шиг саяын өгсөн дугаар луу залгаж чиний хоолойг сонсохын хүсэл болж, гадагшаа яаран гарч карт аваад утсан дээрээ дугаарыг чинь хийж байхдаа миний гар чичирч байсан.
Чамайг надтай ярих боловуу? миний дууг сонсоод утасаа тасалчих вий дээ? би дууг нь сонсоод үг хэлж чадахгүй байх вий дээ гэх бодолууд чамайг утсаа авахыг хүлээж байх зуур толгойгоор нэг тэнүүчилж байсан. Ашгүй удаан дуудуулсны эцэст " Байна уу? хэн бэ гэх чиний минь дуу гарахад би биеэ барьж чадалгүй үг ч дугарч чадалгүй шууд л уйлчихсан.
Би чиний дууг сонссондоо чихэндээ ч итгээгүй, мөн чамайг бүүр дэндүү их саначихсан байсан болохоор би юу ч дугарахгүй уйлаад л байсан. Чи минь хэсэг дуугүй чагнаж байснаа:
– Миний усан нүдэн гүнжүү, бас л уйлсаар л байгаанмуу. Битгий уйлаа хөөрхөн нүд нь ингэж их уйлаад байхын бол муухай болно ш дээ. Хэрэв нүд чинь муухай болчихвол би чамайг тоохоо больчихно шүү гээд хэнэг ч үгүй , юу ч болоогүй юм шиг инээж байснаа. хэсэг дуугүй болоод / тэр үед чи минь өөрөө уйлж байсан байх, -Эр хүн нүдээрээ биш сэтгэлдээ уйлдагийнмаа гэж чи минь хэлж байсан ш дээ/
– Заза найзыгаа ёстой их уучлаарай. Эндэхийн хичээл нь их шахуу болохоор өдөр шөнөгүй хичээл , хичээл гэж явсаар байгаад гүнжийгээ ч санах завгүй л гүйж байна ш дээ гээд одооноос л арай орчинтойгоо зохицож байна. Нэг мөсөн дөвхнөж аваад л та нартайгаа холбогдоно доо гэж бодож байсын . Өө нээрэн би чиний мэссэнжэрийн хаягыг мартчихсан байна лээ гээд бас л инээлээ. Би юу ч хэлэхгүй дуугүй л сонсоод байсан ч сая дуугүй байж үнэхээр дэвчилгүй.
-Бадралаа боль л доо. Чи надад яагаад ингэж хандаад байгаан бэ? Би чамайг хичнээн их хүлээж, хичнээн их санасныг мэдэж байна уу. Амиа бодсон өөдгүй амьтан минь ээ. гээд өөрийн мэдэлгүй өөдөөс нь орилчихсон байсан. Тэр үед намайг хөндлөнгөөс хэн нэгэн харсан бол яг л галзуу юм уу даа гэж хармаар байсан байх.
-Тэгэхэд мөн л чи инээмсэглээд: Өө миний гүнж гомдцынмуу. заза битгий уурлаа. Миний буруу, би үхэх ялтай энэ тэр гээд бас л яагаач үгүй юм шиг л урьдын адил марзагнаж эхэлэхэд нь
-Бадралаа чи боль дэхүү, наадах чинь ерөөсөө ч хөгжилтэй биш байна. Би чиний бүх зүйлийг чинь мэдсэн. Чи надад яагаад үнэнгээ хэлж болоогүйн бэ. Би чамайг ойлгохгүй хаяад явна гэж бодсынмуу эсвэл чи надаас ….. гээд
-Би чамайг ямар ч үед ойлгоно. Би чамайгаа сохор байсан ч насаараа хөтөлөөд явж чадна ш дээ. Чи надад яагаад итгээгүйн бэ. гээд уйлахад
Хэсэг чимээгүй байснаа хоолой чинь зангиран
-Чи мэдцийнмуу. Уучлаарай. Би чамд итгээгүйдээ хэлээгүй бишээ. Чамайгаа зовоохгүй гэж л тэр. Чи минь мэдчих юм бол надаас илүү зовно гэж би мэдэж байсан. Би бүх зүйл сайхан болно, би чам дээрээ нүдтэй болоод очно гэж бодож байсан. гээд хэсэг чимээгүй болов. Тэгэхэд нь:
-Чи надад ямар хэцүү байсныг мэдэж байгаанмуу. Надад тэрнээс чинь их хэцүү байсан. Би чамайг яагаад холбоо барихгүй байгаан бол, хэзээ над руу залгах бол гэж цаг үргэлж хүлээж , шаналж байсан. Чи хүн хүлээх ямар хэцүү байдгыг мэдэхийнмуу гэтэл.
– Би чамд тийм хэцүү байх юм гэж бодоогүй ээ уучлаарай. Би чамайг ямар ч үед мартаж байгаагүй. Цаг хором бүхэнд чи л бодогдож, чиний хөөрхөн инээдийг сонсохыг хичнээн их хүссэн ч би чам руу залгах зориг хүрээгүй. Хэрэв чиний дууг сонсох л юм бол би тэсэхгүй байх гэж бодоод. Одоо бол чи бүхнийг мэдсэн болохоор би чам дээрээ удахгүй очноо. Надад энд байгаад байх шаардлага байхгүй. Би чамайгаа маш их санаж байсан шүү гээд хоолой чинь зангиран байж хэлж билээ.
Тэр үед би чамд ямар хэцүү байсныг ойлголгүй. Өөдөөс чинь хашигчин, уурлаж байснаа бодохоор….. Би тэнэг бас жаахан байж дээ.
Тэр өдрөөс хойш удалгүй чи минь буцаж ирсэн. Чамайгаа дахин харж, чамтайгаа хамт байгаадаа үнэхээр итгэхийн аргагүй юм шиг санагдаж байсан. Дахиад би чамтай уулзахгүйнээ гэж бодож тэр бодолдоо өөрөө итгэчихсэн байсан болохоор тэгсэн байх. Тэр хэдхэн сард чи бид 2 бие биенээ дэндүү их санаж, бэтгэрчихсэн байсан.
-Чи минь буцаж ирээд удалгүй бид 2 яриж байснаараа хуримаа хийж нэг гэртээ орсон. Тэр үед бидний хэн хэн нь дахиж хэзээ ч салахгүй, үүрд цугтаа байж, 5 хүүхэдтэй өнөр өтгөн ам бүл болон жаргалтай амьдарна гэж ирээдүйн амьдралаа зөгнөн ярилцдаг байсансан. Хамтдаа амьдрахад бүх л зүйл сайхан, хэн хэндээ эрхлэн нялхарч байхдаа үүрд ийм байна гэж би итгэж найдаж байсан. Гэвч өдөр ирэх тусам чиний минь нүдний хараа улам муудаж, сүүл рүүгээ урдах юмаа ч харахгүй мөргөж, энд тэндээ бэртэж гэмтэх нь ихсэж байсан. Чи минь миний дүр төрхийг хэзээ ч мартахгүйгээр сэтгэлдээ хадгалаж авахыг хүсэж байна, чамайг надаас холдох л юм бол би чиний дүр төрхийг мартчих гээд байна гээд инээмсэглэн хажуугаасаа ч холдохыг хүсдэггүй байсан. Би ч чиний хажуу талаас хоромхон ч хол байхыг хүсээгүй. Холдчих л юм бол чамд хэцүү байна гэж бодож үргэлж л чинийхээ дэргэд байгаад л эрхлээд л суугаад байх нь надад юу юунаас илүү жаргал байсан. Хэзээ нэгэн өдөр нүд чинь юу ч харахгүй болно гэдгийг бодох тусам би чиний нүдэнд үргэлж сайхнаараа харагдахыг аль болох хичээдэг байсан. Нүд чинь юу ч харахгүй байсан ч намайг энэ л байгаагаар минь төсөөлж, үүрд би энэ байгаагаараа сэтгэлд нь үлдээсэй гэсэндээ тэр.
Чи минь үргэлж, чи хөгширөхөөрөө ямар болох бол гээд л бас бид нарын хүүхдүүд хэнийг нь дуурайх бол эрэгтэй хүүхдүүд минь намайг дуурайж, эмэгтэй хүүхдүүд минь чамайг дуурайгаасай, 2уулаа хүүхэдтэй болоё би ядаж том хүүхдээ ямар хүүхэд байгааг нь мэдмээр байна. гэж ярих болгонд чинь миний зүрх тэр тоолонгоор зүсэгддэг байсан. Хайртай хүнээ харсаар байж юм харахгүй болохыг харах, мөн түүний төлөө юу ч хийж чадахгүй гэж бодохоор жинхэнэ там байдгийн билээ. Гэвч бид хичнээн хүсээд ч хүүхэдтэй болж чадахгүй л байсан. Хүсэхэд хясна гэгч л тэр үед болж, ямар ч арга чаргаар хамаагүй хүүхэдтэй болохыг хүсэж байсан ч ямар ч нэмэр болохгүй байгаад нь гайхаж хаа нь ямар сайн эмч, бүүр сайн гэсэн лам хар дээр хүртэл очсон ч " Бүгд л бүх юм зүгээр байна. Удахгүй болно л гэдэг байсан" бид 2 хүлээгээд л байсан ч чиний минь нүд улам муудаж бүүр нүднийхээ уг руу янгинаж өвддөг болж , хааяа бүүр юу ч харахгүй харанхуйлж байсаар нэг л өдөр дахиж хэзээ ч юм харахгүйгээр муудсан. Чамайг юм харахгүй болно гэдгийг мэдсэн ч яг харахгүй болох үед нь чамд ч тэр надад ч тэр тийм хэцүү байна гэж төсөөлж байгаагүй. Гэвч би урьдын адил чиний дэргэдээс хором ч холдолгүйгээр цаг үргэлж л чиний дэргэд байхгүй бол чи хаашаа ч хамаагүй өөрөө явах гээд замд тааралдсан юман дээр торж ойчоод өөрийгөө бэртээчихээд тэрэндээ шаналан уурладаг болсон. Үргэлж хүний хараанд байж, хяналтанд орсондоо чи минь уурлаж, бухимдахыг чинь хараад би чиний дэргэд уйлж байгаагаа мэдэгдэхгүйг хичээж чимээгүйхэн уйлдаг байсан. Тэгсэн ч чамайг орхиж явна гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин ч урьд урьдынхаас илүүгээр чамайг ойлгож, чамайг хайрлаж байсан. Өдөр ирэх тусам чиний ааш хувирсаар 2 сар болоход чи урьдын Бадрал байхаа больсон. Юм бүхэнд уурлаж, хоолоо хүртэл идэхгүй, амтгүй хоол байна. Чи намайг харахгүй болохоор ийм хоол хийж өгч байгаа юмуу гээд л, чи миний дэргэдээс явмаар байна уу. Хэцүү байгаа биз дээ. Залуу насыг над шиг сохор хүнийг харж хандаж үрнэ гэдэг. Чи одоо харамсаж байна уу гэх мэт санаасаасаа хүртэл юм зохиож яридаг болчихсон байлаа. Тэр болгонд нь би ойлгохыг хичээж байсан ч чамайгаа өрөвдөж байсан. Чам шиг тийм биеэ даасан, хэнийг ч хайрыг татахаар тийм сайхан залуу гэнэт нэг л өдөр юу ч харахгүй болж, хүний гарт орсон нь үнэхээр харамсмаар,бодох тусам гомдмоор байсан.
Гэтэл миний бие нэг л өөр болоод байгааг , хоол унд ч идэж уумааргүй болоод байгааг анзаарч энэ тухайгаа эхлээд ээжид хэлэхээр шийдээд ээжид хэлтэл:
-Жирэмсэн болчихсон юм бишүү чи юу ч гэсэн эмнэлэгт очиж үзүүл. Эртхэн үзүүлсэн дээр:
Болохгүй бол Бадралыг би ч гэсэн ганц өдөр хараад хамт байж байя. Чи маргааш өглөө очоод эмнэлэгт үзүүлчихээд ирээ. Яг л жирэмсэн болчихсон юм шиг байна гэлээ. Энэ үгийг сонсоод би хөл газар хүрэхгүй болтлоо баярлаж, юуны түрүүнд чамдаа л хэлэхийг хүсэж очоод хэлэх гэснээ. Хэрэвээ биш байвал яахуу. Тэгвэл Бадралыг хуурсан болно. Тэр хүүхэдтэй болохыг ямар их хүсдэг билээ дээ. Хэрэвээ үнэхээр жирэмсэн болцон байвал надаас илүүгээр баярлана даа гэж бодон. Ерөөсөө л маргааш эмнэлэгт очиж үзүүлээд яг таг болгоод ирж хэлсэн нь дээр гэж шийдэн. Харин маргааш хаашаа явлаа гэж хэлдгийн билээ гэж бодон хэрэв намайг ийш тийшээ явлаа гэвэл уурлах байх даа, юу гэж бодох болоо гээд л олон юм бодсоны эцэст ерөөсөө л найзуудтайгаа уулзая гээд хэлчихэе, ямар ч үед найз нартайгаа уулзлаа гэхэд хориглодогүй юм чинь гэж бодлоо. Маргааш өглөө нь эрт босоод цай хоолыг нь өгчихөөд ,
-Найз нь гялс гараад Хулан, Зулаа 2той уулзаад ирэе. Одоо ээж ирнэ гэсэн чи минь ээжтэй байж бай, найз нь удахгүй гэсэнд
-Миний гүнж гарвал гарчаад ирээ, надад битгий санаа зов, ээжийг дуудаж хэрэггүй ээ. Найз нь зүгээр байж байна. Ээжид бас дараа удах гэж, миний хайр яаралгүй яваад ирээрэй. Ойрд ямар уулзцацгаасан биш, намайг харсаар байгаад найз нартайгаа ч уулзаж чадахгүй, өнөөдөр санаа зоволтгүй, найз нартайгаа инээж хөхөрч байгаад ирээрэй. Миний гүнж ойрд инээгээгүй байхаа. Миний муухай уйланхай гүнж минь гээд үнссэн.
-Заза тэгвэл найз нь гялс гарчихаад ирэе, битгий уйдаарай, хөгжим сонсвол сонсоод, унтвал унтаад байж байгаарай за. Найз нь энд хоол, цайг чинь ойртуулаад тавьчихлаа. Юм ууж идвэл бүгд энд байгаа. Хэрэг болбол над руу залгаарай. Энэ товчыг дарвал шууд над руу залгагдана гээд үнсэхэд:
-Алив дээ миний гүнж. Найз нь жаахан тэврээд сууя. Чамаасаа жаахан ч гэсэн холдох болохоор чамайгаа санаад байдгынмаа. сайн тэврээд хэсэгтээ санахааргүй болоодохоё гэснээ үнсээд заза. Битгий яараарай. Би зүгээрээ санаа битгий зов, заза яв даа найз нар чинь хүлээж байгаа гэхэд чинь
-Заза явлаа. гээд гарах гэтэл “миний гүнжээ дахиад нэг тэвэрчихэе санах юм шиг байнаа” гээд инээмсэглэж байсан ч чиний царайнд цаанаа л нэг гунигтай байгаа нь мэдрэгдсэн. Хэдий чамайг тийм байгааг харсан ч, хэрэвээ бид хүүхэдтэй болсон байх юм бол удахгүй чи минь баярлах болно гэж бодох тусам хурдан л эмнэлэгт очиж үзүүлэхийг хүсэж байсан. Ингээд гэрээсээ гарч явахдаа чамд хорогдох сэтгэл төрж байсан ч за зүгээр байлгүй дээ гэж бодсондоо эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод удаан оочирлосны эцэст орж үзүүлэхэд " Та хүүхэдтэй болсон байна. баяр хүргэе" гэсэн мэдээг сонсчихоод хамгийн түрүүнд чамд л дуулгахыг хүсэж байсан, чамайг л баярлуулах надад хамгийн чухал байсан. Эмнэлгээс гараад яаж гэртээ харьсанаа ч мэддэгүй юм .Нэг л мэдэхэд гэртээ ирчихсэн хаалгаа онгойлгоод зогсож байсан. Ирж байхдаа би хичнээн сайхан юм бодож, чамайг сонсоод яг яах болоо гэж дотороо төсөөлөн явсан. Гэтэл хаалгаа онгойлгоод ороход….. миний бодож байсан бүх зүйл орвонгоороо эргэсэн, тэр үед миний амьдрал төгсчих шиг л болсон. Би нүдэндээ ч итгээгүйээ. Амьдрал ямар хатуу байдгыг тэр үед л мэдсэн. Чи минь яг өмнө гульдайгаад хэвтчихсэн, харахад л амьгүй гэдэг нь нь мэдэгдмээр байсан………………
Би энэ тухай ярих битгий хэл бодохыг ч хүсдэггүй юмаа. Чиний надад үлдээсэн цаасан дээр " Миний гүнж ээ чамд би хичнээн их дараа удаж байгаагаа бодох тусам надад хэцүү байдаг. ЧИ минь сайхан, сайн ч охин. Тиймээс над шиг ийм хүнийг насаараа хараад амьдралаа үрээсэй гэж хүсэхгүй байна. Чи минь надаас илүү сайн хүнтэй учирж, сайхан амьдраасай гэж хүсэж байна. Миний гүнж битгий уйлаарай. Хөөрхөн нүд чинь муухай болчихно. Би чамдаа үнэхээр их хайртай байсан. Чи миний богинохон амьдралд аз жаргал бэлгэлсэн од байсан. Чамтай учирсан минь миний хамгийн их аз завшаан байсан. Би чамд дараа болоод амьдрахыг хүсэхгүй байна. Чи минь залуу хүн цаашдаа илүү сайн хүнтэй учирж сайхан амьдрах ёстой. Би чамд хайртай байсан шүү гэж сараачин энд тэнд нь оруулан арай ядан бичсэн байсан юм.
-Яаж байгаан бэ? Яагаад чи намайг дахиад ганцааранг минь орхиж байгаан бэ? Чи минь ямар тэнэг юм бэ. Би чамайг хэзээ ч дараа болж байна гэж ганц ч удаа бодож байгаагүй ш дээ. Чи миний амь амьдрал минь байсан гэдгээ яагаад мэдээгүйн бэ. Хэдий чи юу ч харахгүй ч гэсэн миний дэргэд байгаа чинь л надад хамгийн том бэлэг байсан.
Хүнд туулах ёстой амьдралын тавилан гэж байдаг бол миний амьдралд учрах ёстой хамгийн чухал хүн нь чи байсан.
Одоо хэнийг ч би чам шиг хайрлаж чадахгүй. Чи минь хайр гэж юу болох, хүнээр хайрлаж хайрлуулахын жаргалыг надад мэдрүүлсэн. Чиний ачаар л би хайр гэж байдаг юм байна гэдэгт итгэсэн. Үлгэрт гардаг шиг, кинон дээр л үзэж харж байсан хайрыг чамаасаа би мэдэрсэн. Хэн ч над шиг азтай бас азгүй байгаагүй байх.
Чамтай өнгөрүүлсэн мөч бүхэн миний хувьд үлгэр шиг зүүд шиг санагддаг.
Чамайг минь бурхан надад бэлгэлсэн бол чи надад миний бурханг үлдээгээд явсан.
Хүү чинь одоо 2 настай том эр болсон. Яг л чамайг минь өвчсөн юм шиг дурайсан. Инээж байгаа нь хүртэл адилхан. Томрох тусамаа чамтай минь улам адилхан болоод байгаа. Яг л чиний хэлдгээр яг л аав болсон. Чи минь хэдий миний дэргэд одоо байхгүй байгаач чиний үлдээсэн хамгийн том бэлэг хүү чинь байгаа болохоор би харамсдаггүй ээ. Хүүдээ ухаан суух үед нь чиний аав тийм хүн байсан гэж хэлэхдээ би бардам байх болно. Чамайг өвчсөн юм шиг дуурайсан ийм хөөрхөн бурхан миний дэргэд байгаа болохоор би аз жаргалтай байна.
Бид 2-н цугтаа алхаж байсан гудамж сууж байсан сандал гээд чамайг минь санагдуулах бүхэн мундахгүй юмаа. Хааяа чамайг санахаараа цамцыг чинь тэврээд, үнэрлэн жаал уйлах юм үүнээс өөр юу ч хийж чадахгүй юм даа. Чиний гэх бүх зүйлийг би одоо хүртэл хадгалж байгаа. Бүх л зүйл чамайг минь санагдуулж, чамайг гэх ямар нэгэн зүйлийг надад бодогдуулдаг болохоор чиний бүхий л зүйл надад юунаас ч илүү үнэтэй. Чамдаа өгч чадаагүй бүхнээ, чамд өгч чадаагүй хайраа хүүдээ би өгөх болно.
Амьдралд жинхэнэ хайр ганц л тохиолддог юмаа. Ахиад би хэзээ ч хэнийг ч чамайг хайрлаж байсан шигээ хайрлаж чадахгүй, Богинохон ч гэсэн чамтай байсан мөч бүхэн надад жаргалтай байсан. Хүн болж төрсөний утга учрыг, хайрын хамгийн дээдийг чамаасаа мэдэрсэн болохоор амьдралаас би өөр юу ч хүсэхгүй. Чамайг гэх дурсамжаа сэтгэлдээ мөнхөд нандигнан хадгалах болно. Миний сэтгэлд үргэлж чи л миний хайр байх болно. Чи минь миний сэтгэлд дэндүү их байр суурь эзэлсэн болохоор чамайг хэнээр ч би орлуулж чадахгүй.
Үргэлж миний хайрт байх чамдаа зориулав. Тиймээ. Жинхэнэ хайр амьралд ганцхан л тохиолддог юмаа