Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан…
Жүжиг

Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан…

Урлаг Урлаг08/06/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-06-08_1526535773199102015-06-08-14-27[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.
 “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэйхэн саналаа… Намайг оюутан байсан 1980-аад онд гар утас гэж байсангүй. Аав, ээж, эгч гурав маань сумын төвийн холбоонд очиж захиалга өгч байж надтай ярина. Хэдийгээр сумын төв ч гэлээ ийш тийшээ ярих, цахилгаан илгээх гэсэн хүний дараалал бас байна аа. Суурин утасны дугаараар захиалга өгөхөд хотын холбоочид эргэж манай сумын холбоочинд холбоно.

Энэ зуур нэлээдгүй цаг хүлээдэг юм. “Байна уу? байна уу?…” хэмээн ахин дахин дуудах холбоочин дуудлага оруут л  “369085-тай ярих хүн 1-т ороорой” гэхэд дугаарласан бүхээгт гүйн орж ховорхон олдох завшааныг алдахгүйг хичээн санасан сэтгэлээ асган асган ярьдаг байсан тийм л үе. Тэнгэр хангай муухай үед утас сайн дуулдахгүй, орилон хашгиран байж, нэг  юмаа хэд хэлж байж ойлголцож байтал нөгөө захиалсан 6 минут хэдийнээ дуусч орхино.

 

Манай Хужирт сумын зүүнтээх Гуа уулнаа зурагтын антенн байрлах. Өнөө ч хэвээрээ. Тэнд ээлжийн ажилчид аймгийн төвөөс гарч 14 хоногоор хэвийн үйл ажиллагааг нь хангана. Манай хамаатан эгч тийн 14 хоногоор гарах үедээ аавыг дуудаж надтай үнэгүй яриулдагсан. Холбооныхоос өөр нь, үнэгүйн дээр хэдэн цагаар ч хамаагүй ярих боломжтой. Аав хааяахан нэг тэгж ярихдаа намайг “Байна уу? аав аа” гэж цангинахад л аав таг чиг болчихно. Хоолой нь зангираад, уйлдаг байсан хэрэг.

Тэгж хэдэн хором саатсанаа сая нэг ярьж эхэлдэгсэн, муу аав минь. Тэгж л санадаг байсан хэрэг шүү дээ. Ээж болохоор уулаад авирч, тэр антенн дээр очиж ярьж чаддаггүй, сумын холбооноос л ярина. Аавыг бодохноо ээж цээл хоолойгоор сайхан урсгаад л эвлэгхэн нь аргагүй ярьдагсан. Бидний оюутан цагийн ахуй ийм л байлаа. Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.

Нэгэн ядруу өвгөн гар утас засварын газар орж ирээд “Өвөөгийнхөө утсыг үзээд өгөөч” гэхэд залуу үзээд “Өвөө таны утас зүв зүгээр байна” гэж. Өвгөний царай барайж “Миний хүү засаад өгвөл өвөө нь мөнгий нь өгнө л дөө” гээд өврөө ухахад “Таны утас эвдрээгүй байхад юуг нь засах вэ дээ” гэсэнд өвгөн санаа алдан ”Тэгвэл миний хүүхдүүд яагаад надруу ярихгүй байгаа юм болоо” хэмээн нулимстай нүдээ гараараа шудран зогссон гэдэг. Бодит энэ явдал таны аав биш байгаа, өвөө тань биш байгаа?..  Амьдралын аянаас дөрөө мулталж, алсад одсон аав ээжтэйгээ ганцхан удаа ярих эрх олгодогсон бол… авсан цалингийнхаа хэдэн төгрөгөөр нэгж аваад, асгартал уйлан байж нэг ярихсан…

Эх сурвалж: Mongoljingoo.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.